МАН рейтинг нь өндөр явж байгаа АН-ын нэр дэвшигчдийг харлуулж, хорьж байна

0

Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

—————

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:

-13 тойрогт нэр дэвшиж байгаа 1336 нэр дэвшигчдэд АН-ын зүгээс амжилт хүсэж байна. Бид Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зорилт тавьсан. Гэвч МАН-ын зүгээс сөрөг хүчин тэр дундаа АН-ыг харлуулж байна. Судалгаагаар рейтинг нь өндөр явж байгаа АН-ын нэр дэвшигчдийг хорих, харлуулж ямар ч хамаагүй аргаар сонгуульд өрсөлдүүлэхгүй болгох башир аргыг ашиглаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд гурав хоноход тод харагдаж байна. Зөвхөн долоон хоногийн хугацаанд АН-ын даргыг ямар нэгэн үндэслэлгүйгээр харлуулж, нийгэмд худал мэдээллийг түгээсэн 35 гомдлыг хуулийн байгууллагад өглөө.

Гэвч гомдол бүрийг хуулийн байгууллага хэрэгсэхгүй болгож байна. Харин эрх баригч МАН-ын өгсөн гомдлыг хэдхэн цагийн дотор шийдэж байна. Энэ нь харьцангуй, хэт ноёрхсон эрх баригч намд үйлчилсэн сонгууль үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *