ХОМ: Ховдын Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай
АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй тавьжээ. Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа баруун бүсэд нэр дэвшиж байгаа бөгөөд түүний жилийн орлого 2023 байдлаар 294 сая төгрөг.
Америкт боловсрол эзэмшиж, АНУ, БНСУ, БНХАУ-д ажиллаж байсан тэрбээр 2021 онд Монголдоо ирж, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа 2022 оны 9-р сард аавын төрсөн нутаг Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон билээ.
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭС:
- Нийтийн орон сууц-4
- Оффис– 1 /нийт үнэлгээ 1.1 тэрбум төгрөг/
- Үнэт эдлэл– 30 сая төгрөг
- Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл– 17 сая төгрөг
- Гадаадын улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл– 471 сая төгрөг
- Зээлийн үлдэгдэл– 148 сая төгрөг
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
- АНУ-ын Орегоны их сургууль – Эдийн засаг, олон улсын харилцаа /Бакалавр/
- АНУ-ын Колумбын их сургууль– Төрийн удирдлага, хөгжлийн бодлого /Магистр/
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Дэлхийн банкны төв оффис– Уур амьсгалын өөрчлөлтийн газрын шинжээч /АНУ/
- НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн төв оффис– Ази, Номхон далайн орнууд хариуцсан мэргэжилтэн /БНСУ/
- Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв оффис– Түншлэл хариуцсан мэргэжилтэн /БНХАУ/
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх /Монгол Улс/
- Ховд аймгийн Засаг дарга