С.Эрдэнэ, Ц.Алтанцэцэг, Ц.Таванчулуу нар “Баянгол 100” хөтөлбөрөө хиймэл оюун ухаанд суурилсан VR төхөөрөмжөөр дамжуулан танилцууллаа

0

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Цэрэндулмын Алтанцэцэг, Цэдэвийн Таванчулуу нарын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт, уулзалт өчигдөр Улаанбаатар паласт боллоо. Нэр дэвшигчид Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх “Баянгол 100” хөтөлбөрөө хиймэл оюун ухаанд суурилсан VR төхөөрөмжөөр дамжуулан танилцуулж, ирэх дөрвөн жилд дүүрэгт хийх бүтээн байгуулалтыг бодитоор харууллаа.

Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан асуулт, хариултын төхөөрөмжөөр дамжуулан тавьж иргэд сонсогчдын сонирхсон асуултад хариулт өгч байв. Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч шинэчлэлийн багийнхан “Алдагдсан найман жилийн алдааг засах” зорилгын дор нэгдэж, “Сонголтоо сольё, шинэчлэлийг эхлүүлье”, “Төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй, нэг намын дарангуйлалгүй Монгол” уриатайгаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *