Казиногийн тухай хуулийн төсөл тоосонд дарагдав
Засгийн газар Макаогийн загвараар хөрөнгө оруулагчид лиценз олгож, Хөшигийн хөндийд казинотой болох хуулийн төсөл боловсруулагдан, УИХ-аар хэлэлцэгдэж байсан ч батлагдаж чадалгүй тоосонд дараатай үлдэв.
Аяалал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байсан эл төсөл юунаас болж гацсан нь тодорхойгүй. Уг нь эл төсөл хэрэгжсэн бол хоёр том хөрштэй хил залгаа орших Монгол Улсын хувьд валют олох таатай боломж нээгдэнэ гэж үзэж байв.
Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Өнгөрсөн онд 650 мянган жуулчин хүлээн авч, 1.3 сая ам.долларын орлого олсон нь түүхэнд гарч байгаагүй амжилт болсон юм.