Олон түмний зүрхэнд шар ус хуруулсан сонгууль

0

Манай Монголд сэхээтэн хэт олширсон, бүр дооз нь хэтэрсэн, эрх баригч намд нэр нөлөө, орон зайтай бол тийм хэсэг сэхээтэнд 4 жилдээ ажил олдоод болоод байх шиг. Хэрэв тиймгүй бол манай сэхээтнүүдийн ихэнхи нь 4 жил ажилгүй (орлогогүй биш шүү!) явж байдгийг бид мэддэг үү? Сэхээтнийг хэт ихээр бэлтгэсний (их дээд сургууль төгсгөсөн) хор хөнөөл гэж байдаг бол тэр нь улс орны нийгэм-эдийн засаг, хүмүүний амьдралд хар толбо тарих цаг айсуй хэмээн би хувьдаа харддаг, түгшдэг. УИХ-ын сонгууль болгоны дараа нийгэм бухимддаг, хямардагаар би жишээлж байна. Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн их хонзогнож үлддэг нийгмийн анги давхарга гэвэл сэхээтнүүд.


УИХ-ын 2024 оны сонгуулийн дараачаас л дундаж анги нь олонхи бүхий иргэний ардчилсан, зах зээлийн харилцаа бүхий дундаж нийгмийн байгуулалт руугаа Монгол Улс үтэр түргэн ороосой гэж ерөөгөөд 4 жилийн өмнө 2020 оны өдийд бичсэнээ дахин толилуулъя! Энэ зураглал УИХ-ын 126 суудлыг эзэгнэх бүх нөхдөд хамаатай шүү!

2020.06.02-нд УИХ-ын энэ сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүн өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хорооноос Үнэмлэхээ авчээ. Эл сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, сонгуульд өрсөлдөнө гэлээ.

Тэрхүү 606 хүн 76-хан мандатын төлөө үзэлцэнэ. Аз эв таарсан 76 нь сонгогдож, 530 нь өвдөг шороодно. Би бүр жирийн үгээр хэлье. Арван хэдэн хувь нь сонгогдож, наян хэдэн хувь нь амаараа хар шороо үмхэнэ. Би хэргээр тэгж хүндрүүлж хэлж байна шүү. Яагаад тэгж ёозгүй үг хэлэв гэхлээр монголчуудын ааш аяг, хүний шинжийг нь тэгж үнэлж байна. Морины шинж, адууны шинжийг монголчууд сайтар нягтлаад байж чаддаг, харин монгол хүний өөрийнх нь шинжийг нягтлах бүү хэл санаандаа ч төсөөлдөггүй. 

XVII-XVIII зууны үед монгол хүний шинжийг судалж нягталсан элдэв судар ном бишгүй хэвлэгдэж, ихэнхдээ Бээжинд Манжийн хааны ордонд очдог байж гэнээ. Шарын шашны шугамаар ч багагүй ном судар гарч байсан бололтой юм. “Монгол хүний шинж” гээч том сэдэв манж нарын тархийг чилээж, түлхүүрийг нь олоод авчихсан учраас тэр шинж дээр нь тоглоод 200 жилийг авчээ. Юуны өмнө монгол хүн маш их атаархуу жөтөөрхүү, эд юмс, шагнал мөнгөнд дуртай, сохор азанд итгэдэг, хоорондоо хонь чоно гэх чанаруудыг манж нар ярайтал бичээд ордны хар хайрцагны бодлогодоо суулгаад уламжлаад иржээ, бүр 1911 он хүртэл. 

Яг тийм шинжүүд л УИХ-ын удаа дараагийн сонгууль бүр дээр гардаг харагддаг учраас би 530 нөхөр амаараа хар шороо үмхээстэй 2024 он хүргэнэ гэж ёрлоод байгаа юм. Сонгуулийн дүн гарсны маргаашнаас л болохоо байна. “7 дугаар сарын 1” бол тэсэрч дэлбэрсэн хурцхан хэлбэр нь, үнэндээ баян ядуугийн хоорондын үхэх сэхэхээ үзэлцсэн тэмцлийн зах сэжүүр нь, улс төрийн атаа жөтөө, хорлолыг ахиухан нэмчихсэн бол 2008 оны зун манай улс хөмөрчихөд тун дөхсөн үе шүү дээ.

Манай Монголд сэхээтэн хэт олширсон, бүр дооз нь хэтэрсэн, эрх баригч намд нэр нөлөө, орон зайтай бол тийм хэсэг сэхээтэнд 4 жилдээ ажил олдоод болоод байх шиг. Хэрэв тиймгүй бол манай сэхээтнүүдийн ихэнхи нь 4 жил ажилгүй (орлогогүй биш шүү!) явж байдгийг бид мэддэг үү? Сэхээтнийг хэт ихээр бэлтгэсний (их дээд сургууль төгсгөсөн) хор хөнөөл гэж байдаг бол тэр нь улс орны нийгэм-эдийн засаг, хүмүүний амьдралд хар толбо тарих цаг айсуй хэмээн би хувьдаа харддаг, түгшдэг. УИХ-ын сонгууль болгоны дараа нийгэм бухимддаг, хямардагаар би жишээлж байна. Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн их хонзогнож үлддэг нийгмийн анги давхарга гэвэл сэхээтнүүд.

Гуравхан сая хүн амдаа хэт ахдахаар улс төрийн нам бүртгэлтэй. Дөчөөс мөд даваад алга болно, тэр гарцаагүй. Дээр нь улс төрийн уриа лоозонтой иргэний эх оронч хөдөлгөөнүүдийг нэмбэл маш том тоо гарна. Эрх бариагүй л бол энэ их хөдөлгөөн нам хүчнүүд чинь бас л 4жилдээ хийх ажилгүй гиюүрлийн байдалд дараагийн сонгуулийг хүлээнэ.

Гэхдээ мөртөө амьдралаа залгуулаад гиюүрээд сууна гэсэн үг биш л дээ. Тэвчээр зааж 4 жилийг барна. Юун тэвчээр? Дараагийн сонгуульд нам ялчихвал чамайг тийм юмны сайд дарга болгоно гээд аль нэг намд хэсэг нөхдийг цалингүй уячихна. Ёстой сэтгэлээ барин арай ядан дараагийн сонгуулийг хүлээнэ. 

Дахин хэлье. Эрх барилцаагүй л бол ихэнхи нь 4 жилдээ өс хонзон, атаа жөтөө, хар энерги цацруулах давалгаан дунд дараагийн УИХ-ын сонгууль хүргэнэ. Тэр 4 жил эдэнд тамын, ёрын, хорлолын, хийморьгүй 4 жил байх ба тэд улс төрийн элдэв тэмцэлд ямагт зэхээстэй, Төрийн ордныг тойрч бүслэх, дайрч давшлах, давалгаалах сэтгэхүйн дунд шударга ёс шаардан амаа цангатал хашгачин, сошиал, шар хэвлэлээр бөмбөгдөн, зурагтын дэлгэцийг эзэгнэнхэн цагийг барна. Өсөрхсөн хэдэн түмэн иргэд тэсрэх бөмбөг нийгэмд булаад яваад байна гэсэн үг. 

Өөр хийх ажил эдэнд үнэндээ байхгүй. Насанд хүрсэн, эрдэм боловсролтой, диплом эрдмийн зэрэгтэй үй олон сэхээтэн (олон мянгуулаа) нэгэн 4 жилийг ингэж авна гэдэг юутай харуусалтай, юутай гачлантай билээ. Ёстой яалтай билээ? 

Сэхээтнүүд ихэнхи нь ажилгүй, дансгүй учраас зовлонгоо худалдахдаа уургын морь шиг. Хүний зовлонг худалдаж авдаг улс төрийн парадокс Монголд түгээмэл. Эрх мэдэлтэй, олон түмнээр хүрээлүүлсэн улс төрч нэг нөхөр бусдын зовлонг нь (өвчин-эмчилгээ, өр шир, шоронд ялтай, мөнгөний хэрэгцээ, гавьяа шагнал горьдсон гэх мэт) худалдаж аваад өөрийгөө тойруулан бууны нохой болгочихсон яваа түүхийг манайхан сайн мэднэ дээ.

Сэхээтэн нь тийм байгаа юм чинь, сэхээрээгүй хар масс ойлгомжтой. Үй олон ажилгүй, ажил хийх дургүй хүндээ манай улс ёстой нэг дарагдсан. Шударга ёс шаардаад л ажилгүй суугаад байх нь тэр. Бас л зовлонгоо худалдагсад.

Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн эрх мэдэлд хүрээгүй тэнэж төөрч, цаг нөхцөөж, гадаадад аялаж яваа олон ч танил найзтайн хувьд би нэвт хараад, мэдрээд тэгж бичиж байна шүү. Санаанаасаа зохиосон фантаз нэг ч байхгүй.

МАНАН гэдэг айхтар мангасын тухай үлгэр 2020-2024 онд чинээндээ тултал үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь бидний сонгож авсан парламентын засаглалын зам, сонгосон сонгуулийн тогтолцоо, олон намын (үнэндээ хоёр намын) тогтолцоо маань ийм гасланг буй болгосон. Монголчууд “Таньдаггүй бурхнаасаа таньдаг чөтгөрөө дээдэлдэг” учраас явж явж энэ сонгуулиар УИХ-д олонхийг МАН, АН хоёр намынхан л бүрдүүлчих болов уу. Сонгогчдын ихэнхи нь ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй. 

Монголчууд гуравдагч хүчинд орон зай гаргаж өгөхгүй, өгөх дургүй байгаа нь УИХ-ын удаагийн дараагийн сонгуулиудаас харагдсан бус уу? Өмнө УИХ-уудад нэг бие даагч, МАХН-ын нэг гишүүн сууж байсан чинь гуравдагч хүчний төлөөлөл огтоос биш шүү, тэгж эндүүрэв ээ. Аль нэг нам нэг хүнээ энэ удаа УИХ-д оруулаад ирж болно. Зүйрлэвээс ганц шүдтэй үлдчихсэн, зажлах амгүй болчихсон хүнтэй яг адил. Ганц шүдтэй байх чинь зовлонтой биз дээ? Ганц шүд нь буйлыг нь очиж урж гэмтээгээд, юун хооллох? МАХН-ыг юу ч үгүй бужигнуулсан ганц гишүүнийх нь түүхийг сана даа. Тийм л юм болно.

Монголчууд олноороо зориг гаргаж улс төрийн шал өөр хүчнийг сонгох гэдэггүй, хоёр мангаст дургүй байвал зүгээр л өөрөө сонгуулиа тасалчихдаг. Сонгуульд санал өгөхгүй гээд хэвтчихнэ. Шударга ёс шаардсан таслагчид дэндүү олширсон.

УИХ-д сонгогдож чадаагүй 530 нөхөр тэр 4 жилдээ гадна талын сөрөг хүчин тууштай байж, эвлэлдэн нэгдэж тэмцлээ өрнүүлж эрх баригч “76”-гаас амласан, төлөвлөснийг нь шаардаж, байнга шахалт дарамт үзүүлж, тэгэх мөртөө өөрсдөө хувийн (улс төрийн бус) секторт ажил албаа гялалзуулаад нийгэмдээ цэх явахыг би огтоос буруушаахгүй, бүр ч уухайлан дэмжинэ. Гэтэл даан ч тэгдэггүй юм билээ.

Энэ удаа би юуг ёрлож байна гэхлээр УИХ-ын сонгуулийн дүнг зарласны маргаашнаас нь л (6 дугаар сарын 25-наас) халуураад эхэлнэ. Зарга гомдол тасрахгүй, шүүхдэнэ. Хуулийн дагуу бол болж байна. Гудамжны тэмцэл өрнөнө. Жагсаал цуглаан болно. Тахимаа өгнө гэж даан ч байхгүй. Дөрвөн жил тахимаа өгөхгүй өсөрхөн гомдоллож, хар энергээ тал тал тийш нь цацсаар мэдлийнхээ телевизүүдээр 4 жил хараал зүхэл урсгана. Иргэний эх оронч хөдөлгөөнүүд тэдэнтэй нэгдэнэ. Нэг мэдэхнээ УИХ-д аз эв нь таараад сонгогдож чадсан нөгөө “76” нь буруутан болоод тодроод ирнэ. Тэднийг буруутгах үндсэн шалтгаан нь атаа жөтөө, хорсол байна. Сохор азанд итгэсэний (юмыг яаж мэдэх вэ!) гай гэж бас нэг шалтгаан байна. Өөртөө хэт итгэсэн, бусдын магтаалд хууртсан, мөнгөөрөө шатсан гээд нөхвөр шаардах шалтгаанууд гараад ирнэ. Энэ бүхнийг нь өнгөлөн далдлах ил харагдаж буй нийгмийн үзэгдлүүд ч хөвөөд гараад ирнэ. Ямагт хөвөөстэй явж ирсэн дээ. Ядуурал, гуйранчлал, ажилгүйдэл, хоосрол, ядарсан түг түмэн иргэдийн өлөн нүд тэднийг “шударга тэмцэл”-д ямагт босгоостой 2024 оныг хүргэнэ. УИХ-ын сонгууль болгоны завсарт явагддаг нийгмийн үзэгдэл давтагдана. Тэр гарцаагүй.

“Ингэх байсан юм бол яах гэж сонгосон юм бэ?” гээд ард түмнээ буруутгаач гэхлээр тэгэхгүй. Ард түмэнд ямар ч гэм буруу байхгүй, ард түмний сонголтыг хортойгоор ашигласан “76” хулгайчийг л онилоод галлаад байх нь тэр. Би нөгөө хөөрхий “530” нөхөр дээр л ач холбогдол өгөөд яриад байгаа хэрэг шүү дээ.

Нийгмийн ийм гамшгаас хэрхэн гарах вэ? Гарц байнаа. Монгол Улс улс төрийн хоёр намын тогтолцоотой нь де-факто харагдаж байгаа бол ерөөсөө олон биш, хоёр намын тогтолцоогоо хуульчлая. Дөчийн тоо руу шүргэж яваа, мөд давчих ийм олон нам үнэндээ хэнд ч, өөрсдөд нь ч хэрэггүй. 801 хүн жагсаж очиж бүртгүүлээгүй,мөнгө хийчих санаатай, эсвэл мөчөөрхсөндөө байгуулсан цүнхний намууд. Одоо боллоо!

Сэхээтнүүдийг улс төрийн нам, хөдөлгөөнүүдэд талцуулж хуваадаггүй нийгмийн бүтэц буй болгож зохицуулалт хийе. Тэдний сурсан мэдсэн, тархиндаа хураасныг улс төрийн тэмцэлд бус, Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд төвлөрүүлдэг эрүүл тогтолцоо хайя. Иймд энэ УИХ-ын дүнгээр байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сэхээтнүүдийг ажилтай болгох, зөв ашиглах тухай бүхэл бүтэн бүлэг заалт оруулъя. Нам хөдөлгөөн ялгахгүйгээр тэднийг ажлаар хангая. Ялагдсан намаас нь түр холдуулъя!

Гуравхан сая хүн амтай, тун жижиг эдийн засагтай, дэлхийд гайхуулах юмаар багахан Монгол маань хонзогнуур сэхээтнээ багтааж ядсан улс баймааргүй байна, үнэндээ!

Ядуурал гэдэг үзэгдлийг нийгмийн дайсан гэж үзэж үтэр түргэн арилгаад ард түмэн хийх ажилтай, тоолох мөнгөтэй, маргаашдаа итгэлтэй болчих юм бол миний бичээд байгаа сэдэв нэг их чухал биш л дээ.

Явж явж улс төр, нам, бүлэглэл төвтэй нийгмийн харилцааг задлая. УИХ-ын сонгууль ба гишүүн хэнд ч сонирхолгүй болох тэр цагийг наашлуулъя. Улс төрөөс ард түмэн залхаг!

2020.06.12

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *