С.Ганбаатар: “Улавчтай эмэгтэй” хараад огцордог МАН-ынхаан, гар хөл чинь хүн алчихлаа
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх
МАН-ын сонгуулийн компанид ухуулагчаар ажиллаж
байсан гэх П.О гэгчийн гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Уг хэрэг МАН-аас УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт
нэр дэвшигчид сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийж
байх үед гарсан байдаг.
Тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Ганбаатар,
О. Алтангэрэл, А.Адьяасүрэн нар уг асуудалтай
холбогдуулан мэдэгдэл хийлээ.
Мэдэгдлийн үеэр УИХ-ын гишүүн С. Ганбаатар “Улавчтай эмэгтэй”- гээс болоод огцордог МАН-ынхаан, хөл гар чинь
хүн алчихлаа” хэмээн бухимдав.
Улмаар эрх баригч МАН-ын удирдлагууд болон УИХ-ын
сонгуулийн Нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй
Г.Занданшатар, Б.Даваадалай, Д. Тогтохсүрэн, Г.Ганболд,
А. Цогцэцэг, Г. Тэмүүлэн нарыг ард иргэдээс уучлалт гуйхыг шаардлаа.