Баянголчууд Ардчилсан намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Цэрэндуламын Алтанцэцэгийн талаар намын эмэгтэй улс төрчид болон иргэд, сонгогчид хэрхэн дүгнэсэн бэ?
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Ц.Алтанцэцэг шиг мэргэшсэн эдийн засагчид төрд маш их хэрэгтэй байна
-УИХ-ыг холимог тогтолцоо болгоход бид нилээд хүчин зүтгэсэн. Энэ удаагийн парламент холимог тогтолцоог үндсэн хуулиндаа хийлээ. Холимог тогтолцоогоор 48 хүн жагсаалтаар нэр дэвшиж болно. Үүн дотроо 24 эмэгтэй нь сөөлжих зарчмаар дэвшиж байгаа. Энэ бол олон орны эмэгтэйчүүдийн мөрөөдөл л дөө. Үнэхээр том дэвшил болсон. 24 эмэгтэй жагсаалтанд орсоноос манай дүүргээс дөрвөн эмэгтэй жагсаалтанд багтсан. Нийгмийг хүнлэг энэрэнгүй, хүн төвтэй болгоход ээжүүдийн оролцоо чухал шүү дээ. Төлөөллийн ардчилалыг хангах ёстой л доо. Тэгж байж бид ээжүүдийн, цэцэрлэг, сургууль, эмнэлэг болон нийгмийн бусад асуудлуудыг бүрэн шийдэж чадна.
Тойрогт нэр дэвшихээр манай дүүргээс томилогдсон Ц.Алтанцэцэгтэйгээ би 2008 оноос хойш 16 жил хамтдаа нэг намдаа, дүүрэгтээ зүтгэж байгаа. Бидний арын фронтод олон жил ажилласан. Биднийгээ л ялуулах бүх ажилд оролцож, олон жил тойргын даргаар ажиллаж байлаа. БГД-т хоёр ч удаа ардчилал ялахад Ц.Алтанцэцэгийн оролцоо их байсан. Энэ удаад Ц.Алтанцэцэг маань УИХ-ын сонгуульд нэр дэвшээд журмын нөхөд болох бид арын фронтод нь ажиллаж байна. Манай улс чинь олсон мөнгөө хайр гамгүй зарцуулаад байгаа биз дээ. Тооцоолол сайн хийдэг, мэргэшсэн аудитор, хяналт сайн тавьж чаддаг Ц.Алтанцэцэг шиг мэдлэгтэй эмэгтэйчүүд төрд маш их хэрэгтэй байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Ц.Алтанцэцэг бол Ардчилсан хувьсгал ялснаас хойших энэ 34 жилд ардчилалд үнэнчээр, тууштай зүтгэсэн
-Гурван нэр дэвшигчийнхээ тухай ярихаасаа өмнө би нэг зүйр үг хэлье гэж бодож байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй ээ гэдэг шүү дээ. Манай БГД их онцлогтой. Хамтаараа багаараа явж байж маш их зүйлийг хийж бүтээдэг бүтээлч баг л даа. Тийм учраас багаар нь дэмжээрэй гэж хүсэж байна. Манай гурван нэр дэвшигчид өөр өөрийн гэсэн онцлогтой, чадвартай, мэдрэхүйтэй гурван хүн байгаа. Энэ дундаас онцлоод эмэгтэй нэр дэвшигчээ магтаж ярья. Манай Алтанцэцэг бол Ардчилсан хувьсгал ялснаас хойших энэ 34 жилд ардчилалд үнэхээр тууштай явж ирсэн хүн. Гараа хөдөлгөдөг, тархиа ажиллуулдаг бүтээгч бүсгүй. Тууштай бас зоригтой. Хажууд ийм тууштай, зоригтой хүн байхаар нэг нэгэндээ маш их дэм болж өгдөг.
БГД-ийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Гадинжид: Ц.Алтанцэцэг бол сод хүн шүү
-Алтанцэцэг бол улс төрчийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд их ноён нуруутай хүн. Маш их ухаантай. Би нэг болсон явдал ярьчих уу? Гранд плазад Оросын сибирийн эмнэлэг гээд байсан даа. Алтанцэцэгийн толгой нь өвдөөд байна гээд бид хоёр хамт очиж тэр орос эмчид нь үзүүлсэн чинь “энэ хүүхэд чинь ямар гоё гүн, олон атираатай юм бэ. Сод хүн байна шүү дээ” гэж байж билээ. Ер нь ингээд анзаараад байхад тэр тоо тооцоололыг маш сайн хийнэ. Мэргэшсэн нягтлан бодох хүн шүү дээ. Яриа хөөрөө нь эмх цэгцтэй. Хэлсэн бол амласан л бол яс тас биелүүлдэг. Хүнд тусламтгай. Бид хамт ийш тийшээ хамт их явна. Нөгөө гишүүд нь юу ч хийхгүй тоглоод байдаг. Манай Алтанцэцэг гал тогоо бариад гүйгээд байдаг. Бусад төлөөлөгч нар тэгдэггүй. Их тусч, нийтэч, мундаг дарга. Би Алтанцэцэгтэй 2010 онд танилцаж байсан. Манай дүүрэгт С.Эрдэнэ, Ц.Алтанцэцэг хоёр маань толгой цохино доо. Хөдөлмөрлөдөг, нийгэмд хийж бүтээдэг байдлаар нь үнэлдэг юм бол Баянголчууд та бүхэн минь Таванчулуун энэ гурвыг маань дэмжээрэй.
БГД-ийн 6-р хорооны иргэн Н.Анхбаяр: Энэ дүүрэгт амьдардаг залуу хүнийхээ хувьд АН-ыг гурвыг дэмжиж байгаа
-Манайх БГД-ийн 6 дугаар хороо буюу 10-р хорооллын хэсэг л дээ. Манай хэсэг харьцангуй гайгүй. Тоглоомын талбай сайтай, эвдрэл гэмтэл багатай. Манай хороонд өмнө нь гарч байсан дарга нарын ач гавьяа юм болвуу. Дүүрэг хороодуудыг маш сайн торддог байсан. МАН-ын дарга нар бол биш шүү.
Миний хувьд энэ дүүрэгт амьдардаг залуу хүнийхээ хувьд АН-ыг гурвыг дэмжиж байгаа. Манай БГД-т 18-39 насны залуучууд ихтэй. Сонголтондоо оролцохгүй хойрго байдаг шиг анзаарагддаг. Тэднийхээ дуу хоолой болоод “Одоо хэдүүлээ оролцьё, нөлөөлье. Хангалттай хугацаа алдлаа” гэж хэлмээр байна. Төрийн албанд мэдлэг боловсролгүй хүмүүс намын нэрээр томилогддог юм байна. Шахааны боловсрол муутай залуухан дарга нар их байгаа нь анзаарагдлаа. Өөрчлье гэж уриалья.
БГД-ийн 10 дугаар хорооны иргэн С.Энхтуяа: Баянголчууд АН-ын гуравт ам сайтай байна лээ
-Миний хувьд 1990 оноос эхлэн Хэнтийн Сүмбэрийн САА-ггаас Ардчилсан хувьсгалыг дэмжиж оролцож явлаа. 1998 оноос 10 дугаар хороонд амьдарч эхэлсэн.
Би энэ Алтанцэцэгтээ их итгэдэг. Яагаад гэвэл дайчин, шударга. Юмыг бүтээхийн төлөө явдаг ийм хүн. Эрдэнээ даргаараа бахархаж явдаг. Хэлж чаддаг, хийж чаддаг хүн. Энэ гурвыгаа ялуулахын төлөө хичээж ажиллаж байна. Баянголчууд АН-ын гуравт ам сайтай байна лээ. Их сайхан өнгөтэй харагдаад байгаа.
БГД-ийн 23 дугаар хорооны иргэн Р.Мянлай: Ц.Алтанцэцэгийн өгсөн гэрт миний дунд хүү гал голомтоо бадраасан
-Нэр дэвшигч Алтанцэцэгийг би маш сайн мэднэ. Их хүнлэг сэтгэлтэй, даруухан, зарчимч мундаг бүсгүй. Би их хүндэлж явдаг. 2012 онд би Ц.Алтанцэцэгийг ИТХ-д гарахад хамт ажиллаж байлаа. Өрх толгойлсон, таван өнчин хүүхэдтэй, нэг муу шавар байшинд амьдардаг байхад Алтаа дарга маань надад гэр өгч байсан. Манайх энэ хороондоо 22 жил амьдарч байгаа. Миний дунд хүү тэр гэрт гал голомтоо үүсгэж, хүүхдүүд минь маш их баярлаж байж билээ. Тэр цагаас хойш би Алтанцэцэг даргатай хамтран ажилласаар өнөөг хүрлээ. АН сонгуулийн нээлт хийснээс хойш миний сэтгэл их хөөрүү байгаа. Манай нам ялах тал дээрээ байна даа гэж анзаарагдаж байна.
БГД-ийн 19 дүгээр хорооны иргэн, МУ-ын Гавъяат багш Г.Содном: Манай Алтанцэцэг НИТХ-д байхдаа Баянголд маш их хөрөнгө оруулалт хийсэн хүн
-Манай БГД-т Содномзундуйн Эрдэнэ, Цэрэндуламын Алтанцэцэг, Таванчулуу гэсэн гурван хүн нэр дэвшиг байгаа юм байна. Энэ гурав бол ардчилалын лидэрүүд, монгол орныг хөгжүүлэх бүрэн хөтөлбөр программтай иржээ. С.Эрдэнэ дарга өмнө нь Их хуралд байхдаа хангалттай их юм хийсэн хүн. Жинхэнэ ардчилалыг авч явдаг хүн гэж би боддог. Манай Алтанцэцэг НИТХ-д байхдаа Баянголд маш их хөрөнгө оруулалт хийсэн хүн. Бүтээсэн юм ихтэй мундаг дайчин бүсгүй дээ.
БГД-ийн 23 дугаар хорооны иргэн Оюунцэцэг: Ц.Алтанцэцэг нэр дэвшигчийг манай хорооныхон дэмжинэ
-Миний хувьд 2013 оноос 2020 он хүртэл долоон жил хорооны засаг даргаар ажилласан. Би нэр дэвшигч Ц.Алтанцэцэгийг дэмждэг. Энэ хүн бол өмнө нь манай энэ хорооноос НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод их олон ажил хийсэн. Манай хороо гэр хороолол. Сургууль цэцэрлэг байхгүй. Бага сургууль, цэцэрлэг бариулахаар есөн айлын газрыг чөлөөлж, цогцолборын суурийг тавилцсан. ЖДҮ эрхэлдэг олон эмэгтэйчүүдийг дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулж өгч байсан. Ажил эрхэлдэг хүмүүсийг дэмжиж ажилладаг мундаг эмэгтэй байгаа. Ц.Алтанцэцэг нэр дэвшигчийг манай хорооныхон дэмжээрэй. Гурван нэр дэвшигчийгээ багаар нь дэмжээрэй гэж уриалж байна.
Ц.Алтанцэцэг нэр дэвшигч маань 2012-2016 онд НИТХ-ын төлөөлөгч байхдаа 242 дугаар цэцэрлэгийг бариулж өгсөн
-Алтанцэцэг нэр дэвшигч маань 2012-2016 онд НИТХ-ын төлөөлөгч байхдаа энэхүү сайхан 242 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэж, мөн цэцэрлэгийн барилгын төсвийг нийслэлийн төсөвт суулгаж, ийм сайхан цэцэрлэгтэй болсон. Үүнээс гадна манай 11 хороо маань сайхан цогцолбор барилгатай болсон. Цогцолбор дотор манай өрхийн эмнэлэг байдаг. Алтаа дарга маань НИТХ-ын төлөөлөгч байхдаа манай тойргын хэмжээний бүсийн хэмжээний долоон хороонд нэн тэргүүний шаардлагатай чухал асуудлуудыг шийдэж өгсөн. Маш хариуцлагатай, дайчин, чадварлаг бүсгүй байгаа. Нийт БГД-ийнхээ иргэдээс Ц.Алтанцэцэгийг дэмжээрэй гэж хүсье.
ЦЭРЭНДУЛАМЫН АЛТАНЦЭЦЭГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ