АН: I тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа есөн нэр дэвшигчийг нэрээ татахыг шаардлаа
Өвөрхангай аймгийн Сант суманд тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө АН-ын ухуулагчийн аминд хүрсэн хэрэг гарсан. Тэгвэл АН-аас өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Өнөөдөр АН улс орон даяар 17.00-19.00 цагийн хооронд АН-ын тугийг бөхийлгөж, хоёр цаг эмгэнэл илэрхийлэх аж.Тус асуудалтай холбоотойгоор нэр дэвшигч С.Одонтуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Түүнчлэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхээр дөнгөж сая Өвөрхангай аймгийн Сант сум руу хөдөлжээ.Нэр дэвшигч С.Одонтуяа: МАН өчигдөр нэг нэр дэвшигчийнхээ нэрийг татлаа гэдэг улс төрийн мэдэгдэл хийсэн. Энэ бол хүний амь настай дүйцэхгүй. Тиймээс энэ хурлыг зохион байгуулж, ийм байдалд хүргэсэн МАН-ын есөн нэр дэвшигчийг багаараа нэрээ татахыг АН-ын гишүүд шаардаж байна. Улс төрийн шаардлагаа бүрэн хүлээх ёстой.Эрх баригчид өдөр бүр нэг нэгийг нь үзэн ядуулсан, улстөржүүлсэн, улстөрчийн үхлээр шоу хийсэн нэвтрүүлгийг телевизийн нэвтрүүлгийг орон даяар бүх телевизээр цацсан. Эцсэтээ юунд хүрдгийг бид харлаа. Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна.