Д.Бат-Эрдэнэ: Г.Сайханбаярыг СЕХ нэгэнт батламжилж, саналын хуудаст нэрийг нь хэвлэсэн тул сонгууль хэвийн явагдана
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-ын амийг УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч БХ-ын сайд Г.Сайханбаярын штабд ухуулагчаар ажиллаж байсан П.О гэх этгээд хөнөөсөн нь тогтоогдсонтой холбогдуулан нэр дэвшигчийг эргүүлэн татах шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргаад буй.
Тэгвэл эрх баригч намын гаргасан дээрх улс төрийн шийдвэр нь зөвхөн намын дотоод асуудал бөгөөд СЕХ-нд Г.Сайханбаярын нэр дэвших эрхийг намын шийдвэрийг үндэслэж хязгаарлах боломжгүй талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тодруулбал, БХ-ын сайд Г.Сайханбаярыг СЕХ нэгэнт нэр дэвшигчээр батламжилсан тул Сонгуулийн тухай хуульд намын шийдвэрийг харгалзан үзэх заалт байхгүй гэдгийг мэдээллээ. Түүнчлэн тухайн нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзах хүсэлтээ СЕХ-нд гаргасан ч түүнийг нь мөн хүлээн авах боломжгүй аж. Учир нь УИХ-ын 2024 оны ээжилт сонгуулийн сонгогчдын саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн бөгөөд хуульд зааснаар Г.Сайханбаярын нэрийг хасах боломжгүй аж. Иймд БХ-ын сайд Г.Сайханбаярын сонгуульд нэр дэвших, цаашлаад сонгогдох эрх нь хэвийн явагдахыг албаны эх сурвалж бидэнд мэдээлж буй юм.
Эх сурвалж : Ubn.mn