Намууд мөрийн хөтөлбөртөө ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарт юу хийхээр тусгасан бэ?

0

Монгол Ардын Нам

Эрүүл мэндийн салбарын удирдлагын системд реформ хийж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Хиймэл оюун ухаанд сууриалсан системийг хөгжүүлэх, салбарын цахимжилтыг эрчимжүүлэх, эрт илэрүүлгийг нэмэгдүүлэх

3000 эмч, 10 мянган сувилагч, 500 мэргэжлийн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж хамтран ажилна

Олон улсын жишигт нийцсэн төвүүдийг Монгол улсад байгуулж, эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжинэ

Эмийн чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэж, эмийн үйлдвэрлэлийг экпортын баримжаа хөгжүүлнэ

Ардчилсан нам

Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ.

Амиа хорлолтын гол шалтгаан болох сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэг өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлнэ.

Гэмтэл, ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийт нас баралтын хэмжээг эрс бууруулна.

Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, КОВИД-ын дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг цогц аргаар шийдвэрлэх бодлого баримтална.

Яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг тэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх замаар иргэдэд ойр болгоно.

Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний хяналттай холбоотой хууль, эрх зүйн тогтолцоог шинэчилж, эмийн үнэ, чанар, зохистой хэрэглээ, хүртээмжийн бодлогын хэрэгжилтийг шинэ түвшинд гаргана.

Эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох

эрхийг олгоно.

Үндэсний Эвсэл

Монгол хүн эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөл болох хот суурин газрын агаар ус хөрсний зэрэг орчны бохирдолыг технологийн шинэчлэл төр хувийн хэвшид олон нийтийн оролцоотойгоор бууруулна.

Уламжлалт ангаах ухааны эмнэлгийг хувийн хэвшилд түшиглэн байгуулахыг бодлогоор дэмжинэ.

Бүсийн төвүүдэд орчин үеийн оношилгооны төвүүдийг байгуулж иргэдийн цагыг хэмнэнэ.

Хүн нам

Эмнэлгийн тусламжийн шатлал бүрд “E-hospital” платформыг нэвтрүүлж, эмчилгээ оношилгоог шуурхай чирэгдэлгүй болгоно

Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах “ Эрүүл аж төрөхүй” цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ

Эмчилгээний үр дүнг эмнэлэгт хэвтэлт эсвэл ор хоногийн тоогоор бус өвчтөний эдгэрэлт амьдралын чанарын ахицаар үнэлдэг тогтолцоог төлөвшүүлнэ.

Гоо сайханы мэс засал гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтыг сайжруулна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *