“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

0

Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн парк байгуулна

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр болон тус эвслээс нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуулийн Төвийн бүс буюу 5-р тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс Л.Баяртулга, Д.Хишигжаргал, О.Болор-Эрдэнэ, Т.Насанжаргал, Б.Ундрах-Од, Л.Чой-Иш, Б.Эрдэнэболор, Х.Болдмандал нар нэр дэвшиж байгаа билээ.

“Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь хөдөө аж ахуйн чиглэлийн зургаан их дээд сургууль болон Ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн парк байгуулах, инновац бий болгох боломжтой байгаа аж.

Энэ хүрээнд ухаалаг хөдөө аж ахуйг нэвтрүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудын нэг юм.

Түүнчлэн хамгийн ойр байгаа “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийг боомтын хөгжлийн хүрээнд бүтээгдэхүүн экспортлох гарц болгох, тээвэр ложистик, дэд бүтцийг цахимжуулах боломжтой талаар нэр дэвшигчид онцолж байв.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *