Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсныг маргааш эцсийн замд нь үдэх тул тус намын “Ажлын хэсэг”-ийн төлөөлөл Өвөрхангай аймаг руу явжээ

0

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2024.06.15/-т гарсан.

П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ням гараг /2024.06.16/-т мэдэгдсэн. Харин өчигдөр /2024.06.17/ АН-ын дарга Л.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант суманд хүрэлцэн очиж, Б.Баянмөнх агсны гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн. 

Тэгвэл Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсныг маргааш /2024.06.19/ эцсийн замд нь үдэхээр болжээ. Иймд Сант суманд АН-аас байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөл очоод байгаа аж. Сонирхуулахад, АН-ын ажлын хэсгээр даргаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүдээр Х.Тэмүүжин, Д.Монголхүү, О.Чулуунбилэг нарын хүмүүс ажиллаж байгаа ажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *