Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Г. Сайханбаярын асуудал дээр “түргэдэв” үү

0

Манай Zuv.mn сайт “Г.Сайханбаярыг хуулийн
ямар үндэслэлээр эргүүлэн татах вэ” нийтлэлдээ
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг эргүүлж татах
Үндэслэлүүдийг тодорхой танилцуулж, нэг нь ч
Г.Сайханбаярт тохирохгүй байгаа талаар тодорхой
бичсэн билээ. Тэгвал Г.Сайханбаяр мэдэгдэл
хийж, нэр дэвшигчээс татгалзахгүй гэдгээ албан
ёсоор зарлалаа. Түүгээр зогсохгүй өөрийг нь улс
төрийн захиалгат аллагад буруутгаж гүтгэсэн
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, І тойрогт
Ардчилсан намаас нэр дэвшиг С. Ганбаатар нарыг
хууль, хяналтын байгууллагад өгөхөө мэдэгдэв.
Ингэснээр, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД
Д.Амарбаясгалан нар хэтэрхий яарч шийдвэр гаргав
уу гэсэн асуудал үүсэж байна. Мөн МАН доторх
Ерөнхийлөгчийн фракц намд хүчирхэг нөлөөтэй
байгаагаа харуулах том боломж гарч ирж байна. Учир нь, хууль тэдний талд байгаа юм.
Гол асуудал нь, Г.Сайханбаяр нэрээ татахаас
татгалзсанаар АН-ын тэмцэл эрс эрчимжих бөгөөд
гал нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг чиглэх юм.
Хэдий Г.Сайханбаяр Nº1-ийн хүн ч гэсэн, гол бай нь
яах аргагүй дарга, ЕНБД хоёр болох нь тодорхой.
Олон нийтийн санаа бодол мөн үүнд чухал үүрэгтэй
Өөрөөр хэлбэл, сонгуулийн хувь заяаг шийдэх үйл
явцууд өрнөх боломжтой. Эцсийн эцэст хууль бол
асуудлыг зохицуулах л ёстой гэдэг философиор УИХ-
ыг ээлжит бусаар хуралдуулж, хуульд нэмэлт оруулах
бололцоо ч бий. Гэхдээ магадлал бага. Энэ асуудал цаашид хэрхэн үргэлжлэхийг анхааралтай ажиглах үлдэж байна.

Эх сурвалж:zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *