“Тойргийн” сэтгэхүйтэй улстөрчдөөс залхсан монголчууд залуусыг дэмжиж байна

0

2024 оны УИХ-ын сонгууль хэд хэдэн онцлогтой
болж байна. Нэгд, сонгогчдын шалгуур өндөрсөж, нэр
дэвшигчдэд тавих шаардлага нэмэгджээ.
Татварынх нь мөнгөөр гүүр барьж, цэцэрлэг
тохижуулчхаад өөрөө хийсэн мэтээр сурталчилдаг
нэр дэвшигчдийг газар дээр нь буруушааж, харин
өөртөө наалгүйгээр, энэ бүтээн байгуулалтыг
төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр
хийж байгаа гэдгийг шулуун шударга хэлж байгаа нэр
дэвшигчдэд таатай хандаж байна. Өөрөөр хэлбэл,
уулзалтуудын уур амьсгал, нюансыг үзэгчид
тохируулах хэмжээнд оччихсон байна.
Тэд сонирхсон асуултаа ээлжээ хүлээж байгаад
нухацтай асууж, шинэ залуу, дэлхийн жишиг,
тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг хөндөж байгаа залуу
улстөрчдөд илүү талтай хандаж байна.
Тухайлбал, СХД-т нэр дэвшигчдээс Э. Батшугар иргэдээс онцгой дэмжлэгтэй байна. АНУ-д банк
санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшиж,
“ЖП Морган” банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажиллан туршлага хуримтлуулсан энэ залуу 2012
оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж
эхэлсэн цагаасаа дотоодын тёлбөрийн системийг
нэгтгэх /банк хооронд цахим гүйлгээ хийх/, олон
улстай холбох /олон улсад дотоодын дансаар гүйлгээ
хийх, картаар үйлчлүүлэх/, мобайл банкинг гээд банк
санхүүгийн салбарт хийгдсэн шинэчлэл, ахиц
дэвшилд бүгдэд нь оролцсон юм билээ.

2021 онд Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн
сонгуульд ялж УИХ-д орсноосоо хойш Үйлдвэрлэл,
технологийн паркийг дэмжих тухай тэргүүтэй эдийн
засгийн чиглэлийн хуулиудын ажлын хэсэгт орж
ажиллахын зэрэгцээ, Инноваци, цахим бодлогын
байнгын хорооны даргын хувиар 109 хуульд
цахимжилтыг нэвтрүүлэх агуулгатай нэмэлт
өөрчлөлт оруулах ажлыг гардаж хийсэн. Хөгжлийн
банкны сонсголыг зохион байгуулах түр хороонд
ажиллаж, сонсгол дээр танилцуулагдсан хулгай
луйврыг илчлэх ажилд гардан оролцжээ.
Түүний хувьд мэдлэг боловсрол өндөр, элдэв муу
санаагүй, уран цэцэн ярьж чадахгүй ч буруу юм ер
ярьдаггүй, хийх юмаа хэнээр ч заалгахгүй, гэхдээ
чимээгүйхэн хийчихдэг төлөвшиж яваа улстөрч.
Засгийн газраас барьж буй авлига хулгай, далд эдийн
засгийг илчлэх үйлсэд өөрийн мэргэжлийнхээ
хүрээнд оролцож, Зээлийн мэдээллийн сангийн
тухай хуулийг шинэчлэх ажлыг санаачлаад байгаа.
Монголбанкны зээлийн мэдээллийн сан нь зээлийн
хуваарьт төлөлтөө 30 хоногоос дээш хугацаанд
хоцроосон тохиолдолд зургаан жил банкнаас зээл
авах эрхгүй болгодог. Улмаар иргэдийг өндөр хүүтэй ББСБ, өдрийн зээл зэрэг үйлчилгээрүү түлхдэг. Гэтэл
татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг ЖДҮЭДС
зэрэг сангаас олгодог бага хүүтэй зээл ББСБ-аар
дамжин хүүлэгдсэн байдаг.

“Хөгжлийн банк”-ны сонсголд ажилласны хувьд тэрбээр энэ болохгүй бүхний эх үндэс нь
Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн тухай
харгис хууль юм гэдгийг олоод харчихсан, хууль
болгоод явж байна. Энэ хууль бол цаад утгаараа
санхүүгийн шоронд зургаан жилийн ял аваад
орчихсон байгаа монголчуудад эрх чөлөөг нь олж
өгөхх хууль. Түүнчлэн, сангуудаас бага хүүтэй мөнгө
олж, ББСБ-аараа хүүлдэг авлигач, хулгайч нарын
гарыг мухарлах хууль юм.
Энэ ч утгаараа тэрбээр тойрогтоо дэмжлэг сайтай
байна. Үүнийг өөрөөр “Сонгогчид тойрогтоо бүтээн
байгуулалт хийх төсөв тавиулахаар үзэлцэж,
тэрийгээ мундаг сүрхий ажил хийж байна гэж боддог
тойргийн сэтгэхүйтэй улстөрчдөөс залхаж, тодорхой
нэг чиглэлдээ маш сайн мэргэшсэн, бусад асуудалд
зөвийн талд байж дэмжээд явах чадвартай нэр
цэвэр залууст талтай хандаж байгаа нь Э.Батшугар
дээр илэрч байна” гэж хэлсэн ч болох юм.
Энэхүү зөв хандлага нь ирэх сонгуулийн үр дүнд
байгуулах засгийн газар ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлллийг тэгш хангасан аятайхан
бүтэцтэй байх найдлагыг төрүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *