МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгинохайрханчуудад бодлого, зорилтоо танилцууллаа

0

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 8 дахь өдрөө үргэлжиллээ. “Сонгинохайрханы хөгжлийн тав”-ын хийсэн өчигдрийн сүүлийн уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцож, иргэд сонгогчдод хандаж үг хэллээ.

Түүний хувьд “Авлигын эсрэг хийж байгаа тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө бидний багийг дэмжээрэй” хэмээн уриаллаа.

Мөн энэ удаагийн сонгууль ард түмний ялалт байгаад зогсохгүй шинэ 30 жилийн эхлэл байх болно гэдгийг онцлов.

“Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудаас дурдвал,

-Үндэсний баялагийн сан дахь иргэн бүрийн нэрийн дансны хуримтлалыг арвижуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

-️Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, “Ирээдүйн өв сан”-д ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, Хөгжлийн сангаар улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.

-Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална.

-Нийгмийн даатгалын хуримтлалаар хөрөнгө оруулалт хийх, нийгмийн даатгал төлөгч бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх зорилгоор Тэтгэврийн нөөцийн санг  мөнгөжүүлнэ гэж тусгажээ.  .

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *