Хөгжүүлдэг нь дээр үү, хөгжөөдөг нь дээр үү?

0

Хан-Уулын XII тойргоос асуух асуулт гэвэл энэ. Өрсөлдөх чадварын тайланд 2021, 2023 онд дараалан тэргүүлсэн дүүргийн хувьд ч, их бүтээн байгуулалт өрнөж буй дүүргийн хувьд ч, ирээдүйд НИТХ-ын захиргаа байрлах дүүргийн хувьд ч ингэж асуух нь зөв. Нэг талд дөрвөн жил дүүрэг удирдсан засаг дарга, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан туршлагатай, бэрх цагт Эрүүлийг хамгаалах салбарыг толгойлж байсан дүүргээ төдийгүй улсаа хөгжүүлж чадах гурван эрхэм байна. Нөгөө талд нэгэн цагт бал барьсан хөтлөгч байгаад өнөө цагт батлах гардсан горилогч болсон нэгэн, гаднын техникийг хэд нугалж зараад уул уурхайн өнгөн дээр баяжсан панзчин, Ардчиллын алтан хараацай гэж гөрдөөд төрөлх Хан-Уулынхаа замын тендерт ялсаар ирсэн замчин нэр дэвшиж байна. Аль нь дээр санагдаж байна?!

Нэр дэвшигч Ж.Алдаржавхлан

Дүүргээ хөгжүүлсэн засаг. Энэ тодорхойлолтод дүүрэн багтах хүн бол Ж.Алдаржавхлан. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 2021, 2023 онд гаргахад Хан-Уул дүүрэг хоёр ч удаа тэргүүлжээ. Амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн үндсэн таван шалгуур үзүүлэлтээр тэгш байгаа цор ганц дүүрэг нь Хан-Уул дүүрэг. Түүнийг 2016 онд дүүргийн засаг дарга болоход Өрсөлдөх чадварын судалгааг анх боловсруулж эхэлсэн түүхтэй. Энэ цагт Хан-Уул дүүрэг Баянгол дүүргийн ард бичигддэг байлаа. Тэгвэл түүнийг засаг дага болсноос хойш сүүлийн гурван судалгаанд ийнхүү тэргүүлсэн нь ямархан удирдагч болохыг харуулна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, засаглалын хэлбэр зэргээрээ есөн дүүргээс тэргүүлж байгаа нь удирдлагын баг хэрхэн зөв, үр дүнтэй болохыг илтгэж байгаа хэрэг. Нөгөө талаас Хан-Уул дүүргийн хороод, тус хороонд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-үүд нь ч нэгдмэл удирдлагатай ажиллаж байгааг хороодын тохижилтоос харж болно. Эко дүүрэг гэх тодотголтой энэ дүүрэг өдгөө нийслэлийн дүүргүүдээс хамгийн ногоон дүүрэг болж чадсан нь тохиолдлын хэрэг биш ээ. Өдгөө бүсчилж хөгжөөд, хамтдаа тэлж хөгжих тухай бодлогыг ч Ж.Алдаржавхлан дэмжиж хороон даргад илүү эрх мэдэл олгож, Хотын даргын ажлаас аж ахуйн шинжтэй үүргүүдийг хасъя гэж ярьж яваа. Хэн нэгэн дарга эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролддог гэтэл энэ эрхэм тийм биш аж.

Нэр дэвшигч Т.Мөнхсайхан

Ковидын бэрх цагт Нэгдүгээр эмнэлгийн захирлаас шууд сайд болж дэвшсэн хүн бол Т.Мөнхсайхан. Удирдлага зохион байгуулалтын алдаа байсныг нийгэм нийтээрээ мэдэж, тухайн цаг мөчид хариуцлага хүлээгээд засаг огцроход тэр ч мөн дагаад огцорч байв. Гэхдээ тухайн цаг мөчид ковидын эсрэг авч буй хариу арга хэмжээгээр дэлхийд тэргүүлж л байсан юм даа. Энэ бол мөхөс миний үг бус ДЭМБ болон бусад мэргэжлийн байгууллагуудын тавьсан дүн. Вакцин худалдаж авахаас өгсүүлээд, хариу арга хэмжээний бэлтгэлийг хангах тал дээр түүний авсан арга хэмжээг мэргэжлийнхэн нь магтдаг. Ямар сайндаа мэргэжлийн эмч нар Т.Мөнхсайханыг огцруулахгүй гэж талбай дээр жагсаж байхав дээ. Мэргэжилдээ эзэн болоогүй бол хэн ч түүнийг өмөөрөхгүй. Энэ нь нэг зүйлийг хэлээд байгаа биз. Сайдаар ажиллах хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилж очер дараа үүсгэхээс сэргийлж чадсан гавьяатай. Нэг тийм хэлтгий тодорхойлолт сошлоор явж байгаа харагдана лээ. Т.Мөнхсайхан бол сайн эмч. Сайдын суудлаас бууснаас хойш 2021 оны 7-р сараас Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Түүний хийсэн хамгийн том аян гэвэл “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрт илрүүлгийн шинжилгээ”-нд ч арга зүйн зөвлөгөө өгч байгаа нэгэн. Тиймээс энэ хүнийг эмчийнх нь л ажлыг хийлгэе гэж. Улстөрч болох УИХ-ын гишүүн болно гэдэг нь бүтэн цагийн ажил бус хавар болон намрын чуулганд эрцээ бүрэн хангаад чуулганд суугаад бусад цагт нь мэргэжлийнхээ ажлыг хийж болно. Парламентын ардчилалтай бусад орнуудад ч ийм байдаг юм. УИХ-ын гишүүн гэдэг нь бүтэн цагийн, ордны буг болоод бөгсөө эргэтэл сандал дээр суугаад байхыг хэлдэггүй. Өөрийнхөө мэргэжлийн ажлыг ч хийнэ, бодлого боловсруулж, хууль батлах ажилдаа ч анхаарлаа хандуулдаг тийм ажил. Ийм ажлыг хийж чадна гэдгээ тэр төрийн сайдын алба хашиж байхдаа харуулсан. Цагийн аяс, түүхийн хүрдэнд тэр тэнцэж чадна гэдгээ цар тахлын үеэр ч харуулсан, цаашдаа ч харуулж чадна.

Нэр дэвшигч Л.Нинжжамц

Л.Нинжжамц. Салбартаа цөн түрж чадсан нэгэн. Сэтгүүл зүйн салбарт сайн менежер гэдгээ харуулсан тэрбээр МҮОНРТ-ийн захирлаар 2016 онд томилогдож байлаа. Томилогдсон цагаасаа МҮОНРТ-ийг өөр болгох гэж хичээн, цөн түрсэн олон ч шийдвэр гаргасан. МҮОНРТ-ийг зөвхөн нэг суваг биш гэр бүл, англи хэл дээрх, спортын, мэдээгээр дагнасан зэрэг олон суваг болгож төрөлжүүлснээс гад МҮОНРТ-д бугшсан халтуураар амьдрах үзэгдлийг таслан зогсоох алхам хийсэн юм. Хамгийн наад зах нь форматыг шинэчилж “HD” болгох ажил түүнийг удирдаж байхад нэвтэрч байв. Хэрэв уншигч та санаж байгаа бол хөгшин бурхинууд, бурхинуудыг дагасан “нусан буу”-нууд л түүнийг боргож, Нинжийг л явуулж тэгвэл МҮОНРТ мандан бадарлаа гэж шүлсээ үсчүүлж байсан аа даа. Тэгвэл одоо МҮОНРТ-ийг хар. Өмнөх дарга нь АТГ-д шалгуулаад, шинэ дарга нь иргэдээс авдаг татварыг нэмэхээс өөр арга байхгүй гэж уйлан дуулаад явж байна. Ямартаа ч миний санахын Л.Нинжжамцыг очсон газар мандан бадардгаас биш, балран доройтоогүй л юм даг. Философийн мэргэжилтэй тэрбээр асуудлыг олон талаас нь харж чадахын дээр, тухайн асуудлыг углуургаар нь шийдэх бүрэн чадвартай гэдгээ харуулсан. Түүний санаж сэдсэн ажил зөвхөн сэтгүүл зүйгээр хязгаарлагдахгүй. Өнөөдөр журам нь гараад сургуулийн автобус нэвтэрсэн байна. Анхлан энэ санаачилгыг Л.Нинжжамц л гаргаж байсан юм. Чухам тэр санаачилж 1 дүгээр сургуульд анх энэ санаачилга нэвтэрч байлаа. Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад шүдний эмчийг нэмэгдүүлэх, хүүхдийн шүдийг оношлох тал дээр төр анхаарлаа хандуулах ёстой гэж уриалж байв. Өнөөдөр мөн л амжилттай хэрэгжиж байна. “Нинжин сэтгэл хайр” нэртэй сан нь “Өнөр бүл” хүүхдийн асрах төвийн 200 орчим хүүхдэд жил бүрэн иж бүрэн хичээлийн хэрэгсэл, ном, спортын хэрэгсэл, цүнх хандивласаар ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 3500 орчим хүүхэд энэ ажиллагаанд хамрагджээ. Ингэхээр нийгэмд ч, хариуцсан салбартаа ч манлайлсаар ирснийг харж болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *