Галд өртсөн “Баян” өндөгний үйлдвэрт “Алтан Хажир” 20 тонн улаан буудай, “Түмэн шувуут” 50 мянган өндөгний үүр хандивлажээ
Төв аймгийн Баянчандмань сумын “Чандмань” багт байрлах “Баян” шувууны аж ахуйд зургаадугаар сарын 4-ний өдөр /2024.06.04/ их хэмжээний гал гарч, гурван агуулах, нэг оффисын барилга шатсан. Галын улмаас “Баян” өндөгний үйлдвэрийн өндөглөгч тахианы 40 орчим хувь нь галд өртсөн. Өмнөх мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу.
Түүнчлэн галын нийт хохирлын хэмжээ тодорхой бус байгаа ч урьдчилсан байдлаар 40 тэрбум орчим төгрөг болж буйг тус үйлдвэрийн удирдлагууд мэдэгдэж байсан юм. Гэсэн ч Улаанбаатар хотод өндөг ашиглаж үйлдвэрлэл явуулдаг 4000 орчим байгууллагын тал хувь нь тус компанийн байнгын харилцагч. Тиймээс тус үйлдвэрийн галын дараа ч үйл ажиллагаа тасалдуулахгүй түгээлтээ хэвийн явуулж байгаа юм. Тэгвэл галд өртсөн Баян өндөг үйлдвэрийн сэргээн босголтод дэмжлэг үзүүлж, Алтан Хажир ХХК 18 сая төгрөгийн өртөг бүхий 20 тонн улаан буудай хандивласан бол Баян өндөгний үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Түмэн шувуут 50 мянган ширхэг өндөгний цаасан үүр хандивлажээ.