Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын нөлөөллийн ажил хийх ур чадварыг нэмэгдүүлэх сургалт боллоо

0

Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023-2026 онуудад хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах замаар чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, нөхцөл сайжрахад чиглэсэн. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын нөлөөллийн ажил хийх ур чадвар нэмэгдэх зорилтын хүрээнд ЭСПО төслөөс төсөлд оролцогч байгууллагууд болон зочин байгууллагуудад “Нөлөөлөл” сэдэвт сургалтыг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

зураг
зураг

Энэ удаагийн сургалтаар ТББ-уудын зөв нөлөөллийн ажил хийх ур чадварыг нэмэгдүүлэх, шаардлагатай арга техникүүдийг онолын болон дадлага ажлаар эзэмшиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо төрд хүргэх чадамж, ойлголттой болох юм.

Мөн сургалтын үр дүнд нөлөөллийн дадлага ажил хийсэн байгууллагуудаас сонгож баг бүрдүүлэн 9-р сард Архангай аймагт очиж туршлага солилцох, хамтран ажиллах аялал хийх юм. 

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *