ТӨВ: Зуунмод суманд 160 хүүхдийн дотуур байр ашиглалтад орууллаа

0

Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 160 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад орууллаа.  

Дотуур байрны барилга нь 3 давхар иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий, гадна тохижилт, авто зогсоол, явган хүний зам, спортын талбай, сандал, ногоон байгууламж зэргийг шийдсэн байна. 

Улс, аймаг, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 2520 хүүхдийн 6 сургууль, 1165 хүүхдийн 10 цэцэрлэг, 600 хүүхдийн 7 дотуур байр, соёл спортын 6 төв, Үндэсний археологийн музей, 8 сумын эрүүл мэндийн төвд 2021 онд 78.7 тэрбум,  2022 онд 139 тэрбум,  2023 онд 445,2 тэрбум нийт 662.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *