ХОМ: С.Чинзориг сайдын үхэж үрэгддэггүй,өсдөггүй мал бүхий “сору&paste” ХОМ
Төрийн тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүс АТГ-д
жил бүр ХОМ гаргаж өгдөг билээ. Түүнчлэн УИХ-ын болон
орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид заавал ХОМ АТГ-т
гаргадаг учиртай. Бид энэ удаа УИХ-ын гишүүн, Эрүүл
мэндийн сайд С. Чинзоригийн 2022 болон 2023 оны ХОМ-ийг хүргэж байна.
С. Чинзориг сайдын сүүлийн хоёр жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулж үзвэл орлого, хадгаламж хоёр нь бага зэрэг хөдөлж, бусад нь огт өөрчлөгдсөнгүй. Засгийн газраас баялгаас тэгш хуваарилалт руу шилжих зорилтын хүрээнд 2023 оны долдугаар сараас төрийн алба хаагчдын цалинг нэмсэн байтал 2023 оны орлого нь 61 сая болж буурчээ.
Дотоодын банк дахь хадгаламж нь дөрвөн сая гаруйгаар
нэмэгдэж 7,54 сая төгрөг болсон байна. Бусад нь
“copy&paste” буюу өнгөрсөн жилийнхээс хуулаад
тавьчихсан мэт адилхан байх юм.
Улстөрчдийн мал жилээс жилд өсөж буураад явдаг бол
С. Чинзориг сайдын 160 хонь, 30 адуу яг хэвээрээ. 2020 онд нэр давшихдээ гаргаж өгсөнн 2019 оны ХОМ-д ч 160 хонь, 30 адуу гээд байж байна.
Эно нь С. Чинзориг сайдыг ХОМ-т ач холбогдол өгдөггүй,
хайнга ханддаг нэгэн байж болохыг харуулж байгаа юм.