ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО

0

✅Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.

Хурлаар дараах үүрэг даалгаварыг өглөө:
Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг хороо бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын сургуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтаа сайтар хангаж ажиллах

Зөв Сонгинохайрханчууд

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *