Гэрийнхээ гаднаас алга болсон охиныг уулнаас олжээ

0

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16.30 цагт “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, тус дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн уул орчмоор самналт хийж, 20-ний өдрийн 02.20 цагт охиныг олжээ.

Түүнийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төвөөс 4 км орчим уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *