Ардчиллын голомт нутгийн “Нутаг амьтай”гишүүн
Сүхбаатар аймаг бол Монголын ардчиллын нэг
халуун голомт. Ардын хувьсгалыг Монголд ялуулсан
чин зоригт өвгөдийн нутаг. Хожим Ардчилсан
хувьсгалыг ч халуун дулаанаар дэмжсэн, цогтой
хөвгүүдийн өлгий. МАН-ын нам үнэмлэхүй ялалт
байгуулж, “ардчилсан үзэл цаашид Монголд хэрхэх
вэ” гэдэг санаа зовоосон асуулт тавигдах шалтгаан
болсон эгзгийг үүсгэсэн 2020 оны сонгуульд
аймгуудаас цор ганцаараа итгэл үзүүлсэн дэвшилтэт
үзэлт элгэн түмний нутаг.
Тиймдээ ч “Наран мандах нутаг” өөрийн гэсэн ардчиллын баатруудтай, тэрхүү баатруудын үзэл
санаа, үйл хэрэг нь хойч үедээ өвлөгдөж өдгөө ч
үргэлжилсээр буй. Одоо намтрыг нь сийрүүлэх УИХ-
ын гишүүн Н.Ганибал энэ уламжлалыг үргэлжлүүлж
яваа төрийн залуу, эрч хүчтэй төрийн түшээдийн нэг.
Сүхбаатарын унаган хүү Н.Ганибал 1992 онд
аймгийнхаа I сургуулийг төгссөн. Төгсөөд
Улаанбаатарын их сургуулийг хэрэглээний
математикч мэргэжлээр дүүргэж, ШУТИС-д
программ хангамжийн чиглэлээр магистрын зэрэг
хамгаалжээ.
Магистрт сурч байхдаа ШУТИС-ийн харьяа,
Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд
математикийн багшаар ажиллаж, зэрэг
хамгаалсныхаа дараа компьютерийн ухааны
секторын эрхлэгч болж дэвшиж байв.
Улмаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж
ахуйн яам, Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж
байгаад 2016 онд Ардчилсан намын ХЭГ-ын дэд
даргаар томилогдож, 2020 онд УИХ-ын гишүүн
болжээ.
Түүний Ардчилсан намтай холбогдож, үйл хэрэгт
оролцох болсон нь Монгол Улсын гавьяат багш аав,
номын сангийн эрхлэгч ээжтэй оюунлаг гэр бүлийн
хүмүүжил, ардчиллын ач буяныг мэдэрсэн нутгийн
ахмадуудтай салшгүй холбоотой бөгөөд тэрбээр одоо
ч намын олон, олон ахмад гишүүд, намын дарга нар, гишууд дэмжигчдийн зөвлөгөөг ажилдаа тусгаж
хэрэгжүүлэхийг хичээж яваа. Өвөг аавынхаа “Аливаа
зүйлийг хоёргүй сэтгэлээр хийх ёстой гэсэн
сургаалийг мөрдлөг болгодог тэрбээр ямар ч ажлыг
шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаан дээр
тулгуурлаж, хамгийн сайнаар хийхийг хичээдэг.
Удирдах албан тушаалтны хувьд аливааг эрх
мэдлээр далайлгалгүй “Бүгдээрээ ярилцвал
буруугүй” хэмээх ардын зүйр үгийг санаж, ардчиллын
зарчим болох олонхийн саналыг хүндэтгэн
ажиллахыг өөрийн зорилго болгожээ. Энэ л үзэл
бодлоороо аливаа асуудлыг шийдэхдээ тухайн
асуудалд холбоотой хүн нэг бүртэй уулзахыг
эрмэлзэж, тэдний санал хүсэлт, зөвлөгөөг авахыг
хичээдэг байсан нь 2020 оны сонгуульд ялахад гол
нөлөө үзүүлсэн гэдэг.
УИХ-ын гишүүн болсноосоо хойш өмнө нь хийж
бүтээснээ төгөлдөржүүлэн сайжруулж, орон нутгаа
улам аюулгүй, тохилог, үйлдвэржсэн орчин үеийн
болгохыг хичээн ажиллаж байгаа бөгөөд иргэдийн
амь, амьжиргааг сайжруулах, малчдын орлогыг
нэмэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дэд
бүтцийг сайжруулах, орон сууцжуулах, ногоон
байгууламжийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий
эдийг боловсруулж үнэ цэнийг нь нэмэгдүүлэх,
борлуулах шинэ зах зээл нээж олох, хүн амын эрүүл
мэндийн үйлчилгээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд
анхаарал хандуулж ажиллаж байна.
Н.Ганибал нутаг амьтай, чөлөө л гарвал нутаг руугаа
гүйчихдэг нэгэн. Хэнтэй ч энгийн харьцдаг, санал
хүсэлтийг нь өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэж,
болохгүй бол холбогдох байгууллагтай холбох
зэргээр иргэдийн төлөөллийн үүргээ ухамсарлан
ойлгож гүйцэтгэдэг түүнийг нутгийнхан нь ч их
хүлээдэг.
Малчдын захиас, зөвлөгөөний дагуу хийсэн ажлаа
тайлагнах, асуудлынх нь хариу, шийдэл, шийдвэрийг
дуулгах, зарим тохиолдолд малчдынхаа орчин
нөхцлийн төлөө уул уурхайн компаниудтай үзэлцэх
гээд нутагт нь хийх ажил мундахгүй.
Өнгөрсөн өвлийн зуднаар зүүн аймгууд хамгийн их
хохирол амссан. Н.Ганибал гишүүн ч ордонд
үзэгдээгүй. Малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж,
нутгийнхаа малчдад өвс тэжээл олж аваачих ажилд
цагаа зориулсан байдаг.
Эдийн засгийн гол тулгуур болсон мал сүргээ эрүүлжүүлж, мах, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд
борлуулах илүү өргөн боломж нээх нь түүний бас нэг
том зорилго. Гэхдээ энэ зорилгоо биелүүлхийн тулд
эхлээд малтайгаа байх хэрэгтэй. Авга ахындаа мал
маллаж өссөн тэрбээр зуднаар гараа хумхиж сууж
тэсэлгүй нутагтаа ажиллажихчсан хэрэг. Тэр тийм л
халуун сэтгэлтэй, уулзсан хүмүүстээ таатай мэдрэмж
өгдөг харизматай улстөрч.
2020 оны сонгуульд аймгуудаас Сүхбаатар аймаг
ганцаараа ардчилагчдад итгэл үзүүлснийг сонсоод
“Монгол орон нэгэнт хийсэн сонголт, ардчиллаасаа
хэзээ ч буцахгүй юм байна” гэсэн итгэл төрж билээ.
Тийм ээ, наран мандах нутаг, Дорнын цэнхэр хязгаар
бол цаг үргэлж ардчиллын итгэл найдвар болж ирсэн
сайхан газар орон, хүн ард юм. Хамгийн хүнд үед ч эндээс сонгуулийн ялалтын мэдээ түгж, Монгол
нутагт ардчилсан үзэл санаа хэзээ ч алга болохгүй
юм гэсэн итгэл найдвар төрүүлж байдаг билээ л.
Н. Ганибал шиг нутаг орноо гэсэн сэтгэлтэй
ардчиллын үзэл санаа тээгчид, тэдний гараар өсөж
хүмүүжиж буй ардчилсан үзэлтэй залуус байгаа цагт
Сүхбаатар нутаг, цаашлаад Монгол Улс ардчиллын
зарчмаар хөгжин цэцэглэсээр байх нь дамжиггүй.