Тэр мөдхөн Монголын лидер улстөрч болно оо, нэрийг нь бүү март
Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч, зорьсон зорилгоо заавал биелүүлж чаддаг. Ийм хүмүүсийг лидер, манлайлагч гэдэг юм. Лидер, манлайлагч байхад нас, туршлага тийм ч чухал биш. Гагцхүү хүчирхэг оюун ухаантай, эрдэм мэдлэгтэй, бүтээлч, басхүү аливаа асуудалтай тулгарахад зөв шийдэл, шийдвэр гарц гаргаж чаддаг, эерэг хандлага, дадал хэвшилтэй, бусдын итгэл, сэтгэлийг татдаг байх ёстой.
Чухам яг тийм лидер хүмүүний тухай буюу УИХ-ын 7 дугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Насанбуянгийн Энхбатыг энд онцлон, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн сонгогч түмэнд тодотгон танилцуулахыг хүслээ. Яагаад Өмнөговийг энд нэр дурдалгүй орхисон бэ гэж үү? Яагаад гэвэл өмнөговьчууд бүгдээрээ түүнийг хэн бэ гэдгийг надаас илүү мэднэ. Насанбуянгийн Энхбатад Өмнийн цэнхэр говийнхон хэнээс ч илүү итгэдгийг, бас хайрлаж, хүндэтгэдгийг нь би мэднэ.
Бүтээлч, удирдан жолоодогч хүний амжилтын үндэс нь итгэл даах чадвар төдийгүй бусдыг өөртөө итгүүлж, араасаа дагуулж, үлгэрлэн манлайлж, үр дүнд хүргэж чаддаг чадварт нь оршдог гэж би боддог. Боддог төдийгүй итгэдэг. Яагаад гэвэл амьдралаас энэ бүхэн тоданзаарагддаг юм. Эрхэлсэн ямар ч ажил үйлсийнхээ хүрээнд амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо бат итгэлтэй байж, хүсэл, мөрөөдөл, эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдгийг бас анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч, зорьсон зорилгоо заавал биелүүлж чаддаг. Ийм хүмүүсийг лидер, манлайлагч гэдэг юм. Лидер, манлайлагч байхад нас, туршлага тийм ч чухал биш. Гагцхүү хүчирхэг оюун ухаантай, эрдэм мэдлэгтэй, бүтээлч, басхүү аливаа асуудалтай тулгарахад зөв шийдэл, шийдвэр гарцгаргаж чаддаг, эерэг хандлага, дадал хэвшилтэй, бусдын итгэл, сэтгэлийг татдаг байх ёстой. Чухам яг тийм лидер хүмүүний тухай буюу УИХ-ын 7 дугаар тойрогтАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Насанбуянгийн Энхбатыг энд онцлон, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн сонгогч түмэнд тодотгон танилцуулахыг хүслээ. Яагаад Өмнөговийг энд нэр дурдалгүй орхисон бэ гэж үү? Яагаад гэвэл өмнөговьчууд бүгдээрээ түүнийг хэн бэ гэдгийг надаас илүү мэднэ. Насанбуянгийн Энхбатад Өмнийн цэнхэр говийнхон хэнээс ч илүү итгэдгийг, бас хайрлаж, хүндэтгэдгийг нь би мэднэ. 2012 оноос хойш сэтгүүлчийнхээ хувиар Өмнөговьд хэчнээн ч олон удаа очижажиллаж байсан юм бэ дээ. Үнэндээ тоог нь гаргах боломжгүй юм. Өмнөговийнхоннамайг нутгийнхаа хүн л гэж боддог байх. Арга ч үгүй юм даа. Алс баруун Алтайнх атлаа би Өмнийн говийг зорих болгондоо өөрийнтөрсөн нутаг руугаа жолоо залсан мэт догдолдог болчихсон байхад. Өмнөговьд очих бүрт минь ямар нэгэн өөрчлөлт заавал гарсан байдаг юм. Мэдээж энд би хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, эерэг хандлагын тухай хэлж байна. Нэгэн цагт хөгжлөөрөө Монгол Улсдаа хамгийнсул, хүн ам цөөн, алслагдаж, адлагдсан аймаг Өмнөговь байлаа шүү дээ. Ямар сайндаа л“Говьд хүн болж төрснөөс, хангайд бух болж төрсөн нь дээр” гэдэг доромж үг монголчуудын дунд хэлэгдэж байхав. Одоо бол энэ үг таг мартагдсан. Өнөөдөр толгойтой хүн бүрӨмнөговийг зорьж, Өмнөговьд ажилд орж, амьдрахыг хүсэн мөрөөддөг болсон. Бас л яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл Өмнөговь Монголын хөгжлийн зүрх нь, зүтгүүр нь, төв нь болсон. Эдийн засгийн хувьд бие дааж, улсын төсвөөс татаас авдаггүй, харин ч хэдэн зуун тэрбумаар нь хөрөнгө, мөнгө төвлөрүүлдэг, улсын төсвийг бүрдүүлдэг гол аймаг болсон. Монгол Улс, монголчуудын аж амьдрал өнөөдөрӨмнөговь аймгаас шууд хамаардаг болсон. Өмнөговь өдөр бүрээр өнгө засан, хөгжин тэлж томорсон, хүн зон бужигнасан, Монголын уул уурхай, аялал жуулчлалын хөгжлийн хамгийн том бүс нутаг болж хувирсан юм. Өнөөдөр ийм том аймгийн “парламент”-ийг даргалан, хөгжлийн гол концевц, бодлогыг нь тодорхойлон, удирдсан шиг удирдан авч яваа хүний нэг бол Насанбуянгийн Энхбат бөлгөө. Өмнөговь аймгийн үсрэнгүй хөгжилд түүний нөлөө ямар их байсан, байгаа юм бэ гэж би боддог юм. Нөлөө, нөлөөлөл. Ингэж тодотгож хэлэх шалтгаан бий.
Өмнөговийн Гурвантэс суманд багшийн гэр бүлд айлын бага хүү болж төрсөн Н.Энхбат Ерөнхий боловсролын сургуульд байхаасаа л нийгмийн маш ихидэвхтэй, спортлог, сурлага сайтай хүүхэд байсныгнайз нөхөд, багш нар нь хэлдэг юм. Тэр 2007 онд ХААИС-ийг бизнесийн эдийн засагч мэргэжлээр онц дүнтэй суралцан, улаан дипломтой төгссөн байдаг. Тухайн тэр үед Монголын хамгийн том 5банкнаас Н.Энхбатад ажлын санал тавьсан гээд бодохоор ямар мундаг, нэр хүндтэй оюутан байсан нь мэдэгддэг. Мань эр тэрхүү 5 банкнаас ХХБ-ыг сонгож, теллерээр ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Нэг жилийн дотор хамт олондоо хүндлэгдэн, хамгийн ирээдүйтэй боловсон хүчинд тооцогдох болов. Түүнднийслэл хотод тав тухтай амьдарч, ажиллах, дээшилж, дэвших,маш гоё ирээдүй, боломж байлаа. Гэвч энэ бүхнээс татагалзаж, говь нутгаа зорих шийдвэр гаргахад нь нөлөөлсөн нэг уулзалт болсон байдаг. Өмнөговь аймгаас төрөн гарсан туршлагатай, нэртэй улстөрч, бизнесмен “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн нутгийнхаа залуучуудтай уулзалт хийхдээ “Залуучууд та нар нутагтаа очиж ажиллаж, говио хөгжүүлэхгүй юм бол өөр хэн ч очихгүй шүү дээ” хэмээн уриалсан нь Н.Энхбатын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Удаан бодсоны эцэст тэр нутгаа зорих шийдвэр гаргав. Н.Энхбатыг даган дуурайж, олон залуус нутагтаа ирсэн гэдэг. Энэ бол нөлөөлөл юм. “Хотод ажлын байраа орхиод хөдөөг зорьж байдаг мөн тэнэг хүн ээ” гэж буруутгах нэгэн ч байлаа. Ингээд тэр нутагтаа ирээд аймгийнхаа ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа ХААН банкнаас зарласан салбарын захирлын шалгаруулалтад орж шууд тэнцэн шалгарч, Өмнөговь аймгийн салбарын захирлаар томилогдохдоо 25-хан настай байлаа. ХААН банк бол Монгол Улсын бүх аймаг, суманд салбар, сүлжээтэй Монголын хамгийн том арилжааны банк. Н.Энхбат шиг ийм залуухан банкны захирал Монголын банкны салбарын түүхэнд байгаагүй байх аа. Банкны захирлуудын зөвлөл дээр ч арай дэндүү залуу, бараг хүүхдээрээ юм даа гэсэн эргэлзэж, болгоомжилсон яриа гарсан ч, нэгэнт шалгаруулалтад бусдаасаа цойлж шалгарсан болохоор яалтай билээ.
Харин залуу захирал Н.Энхбат яаж ажилласан гээч! Тэр 2010 оноос 2020 он хүртэл яг 10 жил ХААН банкны Өмнөговийн салбарын захирлаар ажиллахдаа өөрийнхөө хэн болохыг, ямар чадварлаг удирдагч болохыгоо яруу тодоор нотлон, жинхэнэ гялалзан тодорч, товойн гарч ирсэн байдаг юм. Н.Энхбатын удирдсан Өмнөговь аймаг дахь ХААН банкны салбар ажил үйлсээрээ шууд л 8жил дараалан Монгол Улсын хэмжээнд түрүүлж, 2 жил дэд байранд шалгарч, шилдгийн шилдэг банкаар тодорсон нь үнэнхүү гайхамшигтай үйл явдал байлаа. Н.Энхбатыгбанкны салбарынхан хамгийн үнэ цэнтэй, шилдэг захиралхэмээн хүлээн зөвшөөрсөн юм.Миний анзаарснаар Н. Энхбат бол маш цэгцтэй бодож, сэтгэдэг, логиксайтай, үнэхээр хүчирхэг стратегич, бодож төлөвлөснөө төгс хийж чаддаг, бас туйлын прагматик хүн. Үнэн юмыг үнэнээр нь хэлэх сайхан.Өмнөговь аймагт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, салбарт ажилладаг олон шилдэг залуус, залуу удирдлагууд бий. Тэдний хэн нь, мундаг вэ? Хэн нь итгэл даах хүн бэ? гээд Өмнөговийн иргэдээс асуугаад үзээрэй! За, бараг 10 хүний найм нь Н.Энхбатыг нэрлэдэг юм билээ. Түүнд тийм даргамссан, ихэрхсэн, хямсагнасан зан огтхон чбайдаггүй юм. Ямар ч хүнтэй ярилцаж, ойлголцож чаддаг, хүндэлж, хүндэтгэж чаддаг тийм нэг мундаг хүмүүжилтэй, харилцааны соёл, ярилцах өндөр ур чадвар түүнд байдаг. Хэн нэгэнтэй хэрэлдэж маргаж, өндөр дуу, хоолой гаргаж байхыг нь би лав харж байсангүй. Ер нь түүнтэй уулзаад ярилцаж байхад маш өндөр боловсрол, мэдлэг, нарийн торгон мэдрэмж, гүйлгээ ухаантай, хэрсүү нэгэн болох нь мэдрэгдээд байдаг юм.Ямар ч ажлыг их, бага гэлтгүй хариуцсан л бол хамгийн дээдээр хийх ёстой. Энэ бол миний зарчим гэж нэг ярилцлагадаа тэр хэлсэн байсан. Энэ үнэхээр үнэн. Н.Энхбатын үргэлж ялалт, амжилтаар жигүүрлэсэн ажил, амьдралынх нь түүх үүнийг нотлоно. Аймгийнхаа ИТХ-д Н.Энхбат таван удаа төлөөлөгчөөр сонгогдож ажиллахдаа Өмнөговьчуудын төлөө хийсэнбүтээсэн ажлыг нь тоочих гэвэлурт жагсаалт гарна. Ер нь анзаарч байхад Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт, төсөв санхүүтэй холбоотой хамгийн хэцүү, хүнд, ярвигтай ажлыг Н.Энхбатад л даатгадаг, Ажлын хэсэг байгуулсан бол түүгээр заавал ахлуулж ажиллуулж ирсэн юм билээ. Одоо ч гэсэн хэвээрээ. Энэ нь түүний банк, санхүү, мөнгө, эдийн засгийн талаар бусдаасаа илүүөргөн мэдлэг, туршлага эзэмшсэнтэй нь холбоотой байх л даа. Мэдээж дээр нь ямар ч ажлыг хариуцлагатай, шулуун шударгаар, ёс зүйтэй хийж чадах хүн бол Н.Энхбат гэдэгт хүн бүр итгэдэг гэсэн үг. 2020 онд Н.Энхбат аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллах үед ковид, цар тахал дэгдэж, Монгол Улсын хойд, урд хил хаагдаж, экспорт, импорт таг зогссон туйлын хүнд үе тохиосон байдаг юм. Өмнөговь аймаг, өмнөговьчууд, Өмнөговьд ажиллаж, амьдардаг тэр олон зуун иргэд, нүүрсний жолооч нар, уурхайн ажилтан ажилчдын эрүүл мэнд, аж амьдралыг зохицуулах маш хүнд ажлыг нуруундаа үүрч гарсан хүмүүсийн нэг нь аанай л Н.Энхбатбайлаа. Тэр банкны салбарыг удирдаж байхдаа олж авсан туршлагаараа төр болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцан ойлголцуулах, итгэлцлийг бий болгох талаар маш үр бүтээлтэй ажиллаж байлаа. Чухам энэ он жилүүдэд Даланзадгадад Монгол Улсад байхгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий театр, музейн барилгууд баригдаж ашиглалтад орж, орон сууцны барилгууд, тэр тусмаа хауз хороолол анх удаа сүндэрлэн боссон юм. Аймаг, орон нутгийн төсвийг бүрдүүлэх Ажлын албыг ахлан ажиллахдаа дээр дурдсанчлан компани, аж ахуйн нэгжүүдтэй шахаж, шаардаж, шалгаж, сүрдүүлж харилцдаг байсан бүдүүлэг аргаар биш тэдэнтэй харилцан ойлголцож ажилласнаар орон нутгийн төсвийг маш амжилттай бүрдүүлж, төсвийн орлого хоёр дахин нэмэгдсэн нь цэвэр Н.Энхбатын менежментын үр дүн байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй л дээ. Өмнөговь аймаг 2022 сүүлээр2023 оны төсвийнхөө орлогыг 648 тэрбум төгрөгөөр баталсан ч, Н. Энхбатын ахалсан Ажлын албаны татварын орлогын бүрдүүлэлт маш сайн гүйцэтгэлтэй болсноор төсөвтөө тодотгол хийж 948 тэрбум болгосон байдаг. Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу Өмнөговьд ажиллаж байгаа бүх аж ахуй нэгж, компаниуд орлогынхоо 40 хувийг аймагт, хүн амын орлогын албан татварыг 100 хувь тухайн компани, аж ахуйн нэгжүүд байрлан ажилладаг сумандаа төлдөг болж хэвшжээ. Үүний үр дүнд энэ 2024 оны аймаг, орон нутгийн төсөв анх удаа 1,4 их наяд төгрөгөөр батлагдсан нь түүхэн амжилт юм. Энэхүү 1,4 их наядын 50 хувь буюу 719,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг Н.Энхбат даргын тэргүүлсэн аймгийн ИТХ-аас гаргаад байна. Н.Энхбат эдүгээ аймгийнхаа ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Ойрын хоёр, гурван жилийн дотор 323 км зам барьж, Өмнөговь аймгийн төв, сумдыг хар замаар холбон, дэд бүтцийг нь хөгжүүлэх төсөл, зорилт тархи оюунд нь боловсрогдоодбэлэн болчихжээ.Түрүүчээсээ хэрэгжээд эхэлчихсэн явна билээ. Энэ бүх арга туршлага, мэдлэг, менежментээ говийн бүсийн аймгуудад хэрэгжүүлж, тэдгээр аймгуудыг Өмнөговь шиг төсвөө өөрөө бүрдүүлдэг аймаг болгохыг тэр хүсэж байгаа юм. Өмнөговь гэлтгүй Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сайншанд гээд говийн бүсийг усаар хангах “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төслийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх ажлыг өөрийн бас нэг том зорилт болгон дэвшүүлсэн байх юм. Тэр ингэж бодож төлөвлөн, шийдсэн л бол гарцаагүй хийж таарна. Тэр тэгж хэлсэн ярьснаасаа буцдаг, няцдаг хүн биш ээ. Тийм учраас говьчууд Н.Энхбатад итгэж болно.Тэр худлаа амладаг, поопордог, сонгуулийн маргаашаас алга болчихдог улстөрчдөөс шал өөр, хэлсэн амласандаа хүрдэг, хийж бүтээхийн хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу үеийн төлөөлөл. Үнэхээр л Монголын өнөө цагийн манлайлагч, лидер залуусын жинхэнэ сонгодог төлөөлөл. Тэрбээр зөвхөн Монголын говийн бүс нутаг, цаашлаад Монгол Улсынхаа хөгжил, цэцэглэлт, хүчирхэгжилтийн төлөө зүтгэе, шинэ Монголыг цогцлооё гэсэн маш том амбиц, хүсэл,зорилготойгоор сонгуульд өрсөлдөж байна. Түүнийг сонгосноороо говьчууд хожино. Н. Энхбат өнөөдөр Монголын хамгийн том эдийн засагтай аймгийг удирдаж явна. Удирдсан банкаа 10 жилийн турш шилдэг байгууллага болгосон шигээ Өмнөговь аймгаа хоёр жил дараалан улсын шилдэг аймгаар шалгаруулж бас чадлаа. Н. Энхбат мөдхөн Монголын хамгийн шилдэг лидер улстөрч, манлайлагч болно гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ! Түүнд мэдлэг боловсрол, арга туршлага, манлайлал, итгэл даах хүмүүжил, ёс суртахуун, чадвар бий.
Н. ЭНХБАТЫН СОНГУУЛИЙН ШТАБ