Цэндийн Баатархүү: Иргэдийнхээ орлогын сувгийг нээх ёстой
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Цэндийн Баатархүү аливаа асуудлын шийдлийг шинэлгээр олж хардаг нэгэн. Ц.Баатархүү Монголын үндэсний олон нийтийн телевизед өгсөн ярилцлагадаа насанд хүрсэн иргэдийн 75 хувь буюу 1,6 сая орчим иргэн ямар нэг төрлийн зээлтэй байна. Иргэдээ төрийн, өрийн дарамтаас гаргахын тулд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн реформ хийхээр тусгасан.
Реформыг нийслэлээс эхэлнэ. Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишгээр иргэддээ Нийслэлийн харьяа төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг эзэмшүүлнэ. Нийслэлийн өмч хэн нэгэн даргын түрийвчийг зузаатгах биш харин иргэдийн өмч болж Улаанбаатар хотын хөрөнгийн өгөөжийг энгийн иргэд хүртэж өрийн дарамтаас гарах нөхцөл бүрдэнэ.
Цэндийн Баатархүүгийн тооцоолсноор нийслэлийн өмчид 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө байгаа. Цэндийн Баатархүү алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг ашигтай ажиллуулах ганц шийдэл нь иргэддээ эзэмшүүлэх хэмээсэн юм.
Иргэдийнхээ орлогын эх үүсвэрийг нэмж, сувгийг нь нээх, дарга нарын тансаглалыг таслан зогсоох Цэндийн Баатархүүгийн санаачилгыг өрийн дарамтаас гарах зөв шийдэл байна хэмээн иргэд ихээр дэмжиж байна.