СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таны ачаа, дайвраас хар тамхи, мансууруулах бодис илэрвэл бүх насаар нь хорих ял оноож болзошгүй
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг /2024.06.26 /тохиолдуулан Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд 20 хүртэлх жил, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэдэг байна. Иймд иргэд улсын хилээр нэвтрэхдээ бусдаас дайвар эд зүйл, ачаа тээш авахаас татгалзахыг тус газраас анхааруулсан юм. Хэрэв таны авч яваа дайвар эд зүйл, ачаа тээшнээс хар тамхи, мансууруулах бодис илэрсэн тохиолдолд та хуулийн хариуцлага хүлээнэ.