Д.Энхтүвшин: Арилжааны, Худалдааны, Монополын хуулийг санаачлан батлуулна
МАН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон, МҮХАҮТ-ын дарга Д.Энхтүвшинтэй ярилцав.
Зарим бүлэгт ийм боломж байсангүй. Өмнө нь бид бизнесийн төлөөлөл гээд зөндөө олон хурал хийдэг, саналаа өгдөг байв. Бодит амьдралд тэдгээр нь хэрэгждэггүй байсан. Бизнесийн төлөөлөл болж, хууль тогтоогчидтой илүү ойрхон ажиллах боломж юм гэж үзээд, МАН-аас жагсаалтад багтах саналыг хүлээн авсан. МАН-ы мөрийн хөтөлбөрт бизнесийг дэмжсэн, төрийн оролцоог бууруулах олон заалт орсон.
Эдийн засгийг тогтмол найман хувиар өсгөх зорилт дэвшүүлсэн. Одоо ДНБ-д эзлэх төсвийн зарлага 32 хувь байгаа нь төрийн оролцоо өндөр байгааг илтгэнэ. Үүнийг 25 хувь болгох заалт бий. Өмнө нь мөрийн хөтөлбөрт ийм заалт нэг л удаа орсон. Тэгэхээр төсвийг нэмэх замаар эдийн засгаа өгсгөхгүй гэсэн үг юм. Гаднын зээл тусламж авах уу гэвэл үгүй. Гадаадын зээлийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалт бий. Инфляцыг нэг оронтой тоонд барина гэдэг нь мөнгө хэвлэхгүй гэсэн үг.
Хувийн хэвшлийг л дэмжиж байж эдийн засгаа 7-8 хувиар өсгөх боломжтой. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, төрийн өмчит ААН-үүдийг хувьчлах, хувьцааг нь биржид гаргах, төр бусдаар гүйцэтгүүлж болох ажил үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлэх гэх мэт чухал заалтууд ч багтсан. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал ирэх дөрвөн жилд хувийн хэвшилд олон боломжийг нээхээр байна.
Арилжааны, Худалдааны, Монополын эсрэг хууль гэх мэт хуулийг батлахад анхаарна, санаачлан батлуулна. Компаниудын дансыгхаадаг, үйл ажиллагааг нь хааж байж шалгадаг зэргийг би шүүмжилсээр ирсэн. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжих хуульд шүүхийн шийдвэргүйгээр барьж хорьдог зэргийг зохицуулсан, илүү сайн хууль хэрэгжиж эхэлнэ. Хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг тэлэхийн төлөө ажиллана.
-Та жагсаалтаас нэрээ татна гэсэн шүү дээ?
-Намын жагсаалт бүхий зохицуулалт шинэ байсан намын аппарат үүнийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй байсан юм болов уу. Үүнтэй холбоотой үл ойлголцол гарсан. Бид нийгмийн бүлгийг төлөөлж буй учраас хэт явцуу эрх ашгийн талаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй, бид ойлголцож чадсан.
МҮХАҮТ бизнесийн итгэлцлийн судалгаа, хүнд суртлын индекс гэх мэт олон судалгаа хийдэг. Оролцогч талын оролцоогүйгээр хуулийг баталдаг нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулдаг. Оролцогч талуудын эрх ашгийг хангаагүй хууль батлахаар хэрэгждэггүй. Жижиг ААН-үүд татвар бараг төлдөггүй, бүтээмж багатай, доороо эргэсэн байдалтай байна. Тэднийг татварын бодлогоор дэмжих шаардлагатай.
Гэхдээ хүмүүс, иргэд, ААН-үүд өөрөө өөрийнхөө төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх илүү чухал. Амьдрал нь сайн, муу байх нь хэн нэг даргаас хамаарах ёсгүй юм. Илүү хариуцлагатай хүмүүст л хөгжих, дэвжих боломжийг нээх нь зөв. Зарим нь маш бага хүүтэй зээл авч байхад гарааны бизнес эрхлэгчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг.