М банк Saison Investment Management олон улсын байгууллагаас 7 сая ам.долларын санхүүжилт авлаа

0

Saison International олон улсын байгууллагын хөрөнгө оруулалт хариуцсан компани болох Saison Investment Management Private Limited /SIMPL/ Монгол улсад жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, ногоон зээл гаргах зорилгоор Монголын анхны Необанк М банктай хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.SIMPL-с М банканд тус зээлийг зах зээл дэх оролцоо, технологид суурилан тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болон НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэж үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг нь харгалзан үзэж санхүүжилт олгосон байна.  Хөгжиж буй орнуудын нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 131 сая буюу 41 хувь нь санхүүжилтийн хэрэгцээгээ хангаагүй байдаг байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес нь нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 23 хувийг эзэлдэг. Энэ нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий даяар жижиг, дунд бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрт хөнгөлөлттэй зээл олгох, санхүүжилтын боломжуудыг бий болгох нэн шаардлагатай болоод байгааг харуулж байна.М банк тус санхүүжилтыг жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулан, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

undefined

М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн “М банк олон усын санхүүгийн салбарын томоохон төлөөллүүдтэй хамтран ажиллаж, гаднын санхүүгийн томоохон байгууллагуудын сайн туршлагыг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлж, харилцагч нартаа тохирсон шинэлэг, уян хатан санхүүгийн шийдлүүдийг хүргэсээр байна. Энэ удаагийн хамтын ажиллагаа нь манай дижитал зээлийн чадавхыг улам сайжруулж, Монгол дахь жижиг, дунд эмэгтэй бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна” гэдгийг онцолсон юм.  SIMPL-н ахлах дэд ерөнхийлөгч, захирал Клаудиа Рожас “Бид Монгол Улсыг асар их нөөц бололцоотой зах зээл гэж харж байгаа учраас жижиг дунд, эмэгтэй болон хувиараа бизнес эрхлэгчдэд илүү их боломжийг нээхийн тулд Монголын анхны Необанк М банктай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Уг хамтын ажиллагаа нь бидний хөгжиж буй орнуудын эдийн засагт үр нөлөө үзүүлэх, хамтран ажиллах зорилготой нийцэж байгаа бөгөөд ингэснээр бид санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн хэрэгцээ шаардлага үүссэн бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах боломжтой болох юм” гэж хэлэв. М банкны тухайМ-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банк нь 2022 оны хоёрдугаар сард арилжааны банкны тусгай зөвшөөрлөө авснаас хойш хурдацтайгаар өргөжиж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар нийт активын хэмжээ 200 сая ам.доллар давж, нийт зээлдэгчдийн тоо 40 мянга орчимд хүрээд байна.М банк нь санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, шинэлэг, тав тухтай, хүртээмжтэй байдлаар хүргэж харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжихийг зорьдог. 2023 онд М банк нь 230,000 иргэн, 857 бизнесийн харилцагчтай болсон. Ирээдүйд М банк хүн бүрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээнд нийцсэн, хамгийн шинэлэг, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг m-bank.mn-с аваарай.SIMPL-н тухайSaison International нь хувь хүн, түнш байгууллага, технологийн шийдлүүдээр дамжуулан эерэг нөлөө үзүүлэх уян хатан, шинэлэг санхүүгийн шийдлүүдийг бий болгох зорилготой дэлхийн санхүүгийн байгууллага юм. Уг компани нь зээл олгох, технологийн инновацийг бий болгох зэргээр бизнесийн салбарт боломжуудыг бий болгож, хувь хүн болон байгууллагуудын шинэ шинэлэг санааг бодит болгон хэрэгжүүлэхэд нь тусалдаг.Saison International нь Сингапурт байрладаг бөгөөд Сингапур, Энэтхэг, Индонез, Тайланд, Вьетнам, Мексик, Бразил зэрэг дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,000 гаруй ажилтантай. Тус компани нь 1951 онд байгуулагдсан Credit Saison Company Limited компанийн олон улсын төв оффис бөгөөд Японд 25 сая гаруй карт эзэмшигчтэй, Японы хамгийн том зээлийн компаниудын нэг юм. Credit Saison нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд 3,950 гаруй ажилтантай 27 тэрбум ам.долларын баланстай. Тус компани нь зээлийн картаас гадна төлбөр, лизинг, санхүү, үл хөдлөх хөрөнгө, үзвэр үйлчилгээ гэсэн таван сегментийг хамарсан төрөлжсөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйл ажиллагаагаа явуулдаг.Saison Investment Management Private Limited (SIMPL) нь Saison International компанийн хил дамнасан зээлийн салбар юм. SIMPL нь Камбож, Монгол гэх мэт хөгжиж буй орнуудын технологид суурилсан компаниудад санхүүжилт олгох замаар зах зээлийн хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд чиглэж ажилладаг.Дэлгэрэнгүй мэдээллийг saison-international.com болон https://saison-international.com/saison-investment-management/ -с аваарай. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *