УИХ-ын гишүүд иргэдийн үг хэлэх эрх, эрх чөлөөний төлөө ажиллана

0

УИХ-д шинээр сонгогдсон “сэтгүүлч” мэргэжилтэй гишүүдийн төлөөлөл Глоб Интернэшнл Төв ТББ-ын байранд ирж үг хэлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Д.Энхтуяа, Ч.Лодойсамбуу, сэтгүүлч С.Батзаяа, Глоб Интернэшнл Төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Гүйцэтгэх захирал Б.Онон, хуульч Л.Галбаатар, Б.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Монгол Улсын хувьд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2013 оноос хойш 22 байр ухарч 110-р байранд ирсэн нь түүхэн “доод” үзүүлэлтэд хүрээд байна. Энэ нь иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх хумигдсаны илрэл юм.

Ардчилсан улс оронд хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр тэргүүлж, хараат бус сэтгүүл зүй, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжсэнээр авлига, албан тушаалын гэмт хэрэг буурч Засгийн газарт хяналт тавих хүчтэй механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой.

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсанаасаа хойш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг хөхиүлэн дэмжин ажиллаж буй мэргэжлийн байгууллага юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *