Х. Тэмүүжин: Уул уурхайгаас бусад бизнесээ одоо чөлөөлбөл яасан юм бэ…
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,
“Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их хүлээгдсэн, гүнзгий орж чадаагүй хэдэн салбар бий. Нэгдүгээрт эрчим хүч. Тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой. Нөгөө талаар бизнесийг тогтвортой явуулах хүчин зүйл. Иймд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох асуудалд зориг гаргаарай.
Хоёрт дэд бүтэц. Эдийн засгийг жаахан тэлье гэвэл дэд бүтэц, ложистикийн салбарт зоригтой алхам хийгээрэй. Алийн болгон ар талаасаа айж явах вэ дээ.
Гуравт нь хөрөнгө оруулалт. Өмнөх парламент дуусахын өмнө гадны хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлсэн шүү. Одоо дэмжих бодлого явуулаад үзээрэй. Тэгэхгүй бол бизнесийн эрх чөлөө байхгүй болсон. Уул уурхай л жаахан явж байж магадгүй. Татварын асуудлаа зоригтой эргэж харах хэрэгтэй байх. Ер нь уул уурхайгаас бусад бизнес дээр ер нь цонх нээвэл яасан юм. Зөнд нь орхиж үзээд. Хамгийн их ажлын байр нэмэгдүүлдэг салбар шүү дээ. Ядаж гурван жил нүдээ аниад үзвэл яасан юм.
Дөрөвт, олон залуус гадагшаа явж байна. Дүлий байдлаа засахгүй бол үгээ хэлсний, бизнес хэлсний төлөө амьдралаараа хохирдог дүр зураг бий болчихлоо.
Төгсгөлд нь, үнэхээр авлигатай тэмцэх үйл явц хэцүү. Хөрсөөр нь шийдэхээс өөр аргагүй. Домог болсон хүмүүс рүү шүлс үсэргэхээс илүү хажуу хавиргын хүмүүстээ анхаарах ёстой шүү” гэлээ.