Л.Мөнхбаясгалан: Ажил хийх гэж хамтарч байгаа бол дэмжинэ, нийлж хулгай хийнэ гэж бодож хамтарч байгаа бол дуугүй байж чадахгүй шүү
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан,
“Ерөнхий сайдад амжилт хүсье. Говийн бүсэд сонгогдсон гишүүний хувьд, үнэт баялаг усыг онцолмоор байна. Танай намын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Хэрлэн тоонот орхон онги голын төсөл орсон байна. Говьд ус татах асуудалд анхаараасай. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулбал энэ тал дээр анхааран ажиллаж өгөөсэй.
Та бол сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхий сайд. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө алдагдаж байгаа. Нөгөө талдаа хэтэрч, даварч байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн шүү.
Гуравт, Дорноговь, Говьсүмбэр аймагт дарангуйлал тогтоод байна. Б.Дэлгэрсайхан гишүүн сайн мэдэж байгаа. Хамтарч ажиллана.
Хүний нөөцийн яам байгуулах гэж байгаа гэж сонслоо. Тийм бол байгуулаарай, дэмжинэ.
Таны авлигатай тэмцэх ажлыг дэмждэг. Зарим зүйлд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Цочроо чинь гарсан Ерөнхий сайд гэдэгт итгэж байна.
Өнөөдөр тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл сонгогдсон. Үнэмлэхээ ч авч чадсангүй, одоо өрөөгүй байна. Засгийн газрын бүтцэд мөн тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг оруулж ирэх талаар бодоорой гэж хэлмээр байна. Хамт хулгай хийх Засгийн газар бүрдүүлэх бол дуугүй сууж чадахгүй гэдгээ үүгээр хэлье” гэлээ.