Сайнбуянгийн Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар улиран ажиллахаар томилогдлоо
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан улиран ажиллахаар болж Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа гардан авлаа.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханд төрийн тамгыг гардуулан өгснөөр үүрэгт ажилд нь албан ёсоор томилсон юм.
УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн дагуу Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд:
-Бүсчилсэн хөгжил
-Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого
-Стандарт, хэмжил зүйн асуудал
-Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал
-Гамшгаас хамгаалах асуудал
-Хойшлуулшгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал зэрэг багтаж байна.