БШУЯ: Сувилагч, СӨБ, биеийн тамир, дүрслэх урлагийн багш зэрэг эрэлттэй мэргэжлийн босго оноог 400-440 байхаар тогтоолоо
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын зээлийн сантай холбоотой асуудал болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Монгол Улсын Засгийн Газар эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад чиглэсэн бодлого барьж буй. Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд эрэлттэй буюу
- Сувилагч /400/
- СӨБ-ийн багш /400/
- Биеийн тамирын багш /440/
- Дүрслэх урлагийн багш /440/
- Дизайн технологийн багш /440/
- Зураг зүйн багш /440/ мэргэжлээр их дээд сургуульд элсэгчдэд босго оноог 400-440 байхаар тогтоосон талаар мэдээллээ.