Н.Мягмар: Допинг илэрсэн тамирчин “А” сорцыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд нэрийг нь олон нийтэд зарлана

0

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сорьц авч, шинжлүүлсэнээс дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн.

Үндэсний бөхийн салбар хорооны мэдэгдэж буйгаар дөрвөн сорьцод дахин шинжилгээ хийх шаардлагатай хэмээж буй. Германы лаборатори ойрын хугацаанд дээрх сэжигтэй тохиолдлыг дахин нягталж, хариу ирүүлэх юм. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмараас тодрууллаа.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар:

-Допингийн төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй дөрвөн тохиолдлыг Германы лаборатори нягтлан шинжилж байгаа. Одоогоор бидэнд хариу ирүүлээгүй байна. Хариу ирж, энэ дөрвөн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нөхцөлд тухайн тамирчидтай холбогдож мэдэгдэнэ. Түүнээс хэн гэдэг тамирчнаас допингийн төрлийн бодис илэрснийг бид мэдэхгүй учраас одоогоор холбоо тогтоох шаардлагагүй.

Шинжилгээний хариу ирсний дараа Бөхийн салбар холбооноос үр дүнгийн хурлаа хийж, ажлын хэсэг гаргаж ажлуулна. Тэгээд допингийн төрлийн бодис илэрсэн тамирчидтай холбогдоно.

Шинжилгээний “А” сорьцын хариутай санал нийлсэн тамирчдын нэрийг зарлана. Харин санал нийлээгүй нөхцөлд “Б” сорьцыг шинжлүүлж, хариу гарсны дараа тухайн тамирчныг зарлах эрх зүйн орчин үүснэ гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *