Сэжигтэй дөрвөн сорьцын ХАРИУ ИРЖ, тав ба долоогийн даваанд зодоглосон бөхчүүд допинг хэрэглэсэн нь баталгаажжээ

0

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран мэдээлэл хийж, допингийн 48 шинжилгээний дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн талаар мэдэгдсэн юм.

Харин үлдсэн 44 сорьцоос допинг илрээгүй. Албаны хүмүүс мөнөөх дөрвөн сорьц бөхөөс үү, сур харваачаас уу гэдгийг мэдэх боломжгүй. Дахин магадлан шинжлэх шаардлагатай. Хариу 14-21 хоногийн дотор гардаг ч аль болох хурдан хугацаанд шинжилж өгөх хүсэлтийг холбогдох ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид хандсан хэмээгээд буй.

Тэгвэл, сэжигтэй дөрвөн сорьцыг магадлах шинжилгээний хариу гарсан байна. Улмаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст иржээ.

Өмнө нь бид эх сурвалжуудын өгсөн мэдээллийг тулгах замаар сэжигтэй дөрвөн сорьц нь бөхийнх гэдгийг мэдээлж байсан.

Энэ удаа мөн мэдээлэл цуглуулахад,

Допингийн төрөлд хамаарах бодис болох нь батлагдсан аж.

Түүнчлэн, бөхчүүдийнх гэдэг үнэн бөгөөд эхний байдлаар,

  • Үзүүр түрүү, шөвгөрсөн дөрвөн бөхөөс илрээгүй
  • Тав болон долоогийн даваанд зодоглосон
  • Улсын томоохон цолгүй бөхчүүдээс илэрсэн гэдэг мэдээллийг эх сурвалжуудаас цуглуулж, тулгалаа.

Одоогийн байдлаар дөрвөн сорьцын магадлан шинжилгээ хийгдэж дууссан тул бөхчүүдтэй холбогдож, шинжилгээний хариуг мэдээлж эхэлжээ.

Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос ирэх долоо хоногт мэдээлэл хийж, нэр зарлах эсэх нь анхаарал татаж эхэлж байна. Ийм хэвлэлийн бага хурал хийх зохион байгуулалтын асуудал ямартай ч яригджээ.

Тавын даваанд 32 бөх зодоглосон. Долоогийн даваанд найм. Эдгээр бөхийн нэрстэй танилцъя:

ТАВЫН ДАВАА:

ДОЛООГИЙН ДАВАА:

Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүрээнд авсан допингийн шинжилгээгээр гурван бөхөөс лав допинг илэрсэн нь баталгаатай бөгөөд 5-7-гийн даваанд зодоглосон нь тодорхой болоод байна.

Сүүлийн жилүүдэд удаа дараа давтагдсан кэйсийн улмаас монголчууд допингийн шинжилгээний хариуг ил тод, шилэн байхыг шаардсаар байгаа. Илэрсэн ч нэрийг зарлатал удаадаг, нуудаг нь тэр хэрээр хардлага төрүүлдэг.

Иймд Баяр наадам зохион байгуулах комисс, үүнийг ахалж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалтнууд энэ жил явц бүрийг нээлттэй мэдээлэх нь зүйтэй.

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.

Тэдний шинжилгээний сорьцыг долдугаар сарын 14-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлсэн. Хариу 48 цагийн дотор гарч, өчигдөр Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр ирсэн.

Ингэхэд, 48 шинжилгээниий хариу дунд дөрвөн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлээд байсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *