“Сүүлдээ бид аргаа барж байна. Аялал амралт нэрийдлээр амь насаа битгий золионд гаргаач гэж хүсмээр байна“
ОБЕГ-аас усны ослын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхмаа “Сүүлдээ бид аргаа барж байна. Өчигдөр л гэхэд голын эргүүлд явж байхад архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд шаардлага хүлээж авахгүй байна. Аялал амралт нэрийдлээр амь насаа битгий золионд гаргаач гэж хүсмээр байна” гэв.