Т.Пүрэвхатан Хот байгуулалтын сайдын зөвлөх болжээ
Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зөвлөх болжээ. Инженер, хуульч мэргэжилтэй түүнийг сайд Ж.Батсуурь барилга геодези зураг зүйн чиглэлээр ажиллаж байсан тул эл салбарыг гадарлана гэж мэдэгдээд байна.
Харин сайдын зөвлөх болсон Т.Пүрэвхатан өмнө нь дараах ажил мэргэжлээр ажиллаж байжээ.
- 2002-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт,
- 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн,
- 2012-2014 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт,
- 2014-2015 онд Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн,
- 2015-2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооны хуулийн хэлтсийн дарга,
- 2017 оноос Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан юм.