Мэргэжлийн сумо бөхийн холбооноос зодог тайлж буй 11 бөхийн нэрсийг зарласан бөгөөд хоёр монгол бөхийн нэр багтжээ

0

Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн дараа зодон тайлсан 11 бөхийн нэрийг Сумо бөхийн холбооноос зарлалаа.

Тэдний дунд хоёр монгол бөх байгаагаас эхнийх нь Араүма Б.Төртогтох юм. Сандэнмэ зиндааны баруун жигүүрийн 20 дахь бөх. Дээд амжилт нь макүшитагийн зүүний 23 дугаарт эрэмбэлэгдсэн. Тавдугаар сард макүшитагийн 54 дээр эрэмбэлэгдэхдээ нэг ялж, зургаа унасан. Харин Нагоя башёг бэртлийн улмаас өнжсөн нь зодог тайлахад нөлөөлжээ.

2020 оны есдүгээр сард сумогийн дебютээ хийсэн тэрбээр Баруун Японы шинэ оюутны АШТ-д хүрэл, Баруун Японы оюутны АШТ-ий 135 кг-д хүрэл медаль хүртэж, Бүх Японы сонирхогчдын сүмогийн АШТ-д шилдэг наймд шалгарч байсан. Түүнчлэн 2019 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль авч байлаа.

Тэгвэл хоёр дахь бөх нь Токисоүма Б.Анхбаяр юм. Өдгөө 25 настай тэрбээр 2017 оны есдүгээр сараас мэргэжлийн сумод барилдаж эхэлсэн бөгөөд макүшитагийн барууны 29 дүгээрт эрэмбэлэгдсэн нь түүний дээд амжилт юм. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Нагоя башёг таван даваатай дуусгаж, качигоши хийсэн ч зодог тайлах шийдвэрээ гаргасан байжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *