Чингис-Чойбалсангийн зам дээгүүр ус давж болзошгүй байна

0

Хэрлэн гол Хэнтий аймгийн төв орчмоор үерлэж, A0502 дугаартай Чингис-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 дахь км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрээд байгааг “Харгуй ТӨХК” сэрэмжлүүллээ. Ус зам дээгүүр давсан үед замаар зорчихгүй байхыг анхааруулъя.

Хэнтий 1.jpg

Зам усан дотроос харагдахгүй болоход, машин замаас гарч, замын хажуу руу унах аюултай. Дорноговь аймгийн нутагт буусан үерийн үеэр ус зорчих хэсэг дээгүүр давж, уг зам руу орсон ачааны машины жолооч замаа харахаа болин, замаас гарч, хашуу руу нь онхолдсоныг сануулъя!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *