Санзайн зам дагуу 560 метр шугам угсарчээ
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тодруулбал Санзайн зам, Ар согоотын автобусны буудал орчимд нийт 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч, нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгажээ.
Мөн борооны ус ихээр тогтдог дараах 6 байршилд ус зайлуулах шугам хоолой хийнэ.
- Нарны гүүрний урд хэсэг
- Энхтайваны гүүрний доод хэсэг
- Яармаг
- 22-ын товчоо
- Тахилтын нүхэн гарц
- Төмөр замын төв буудал