Англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна

0

Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгсөн байна. Мэдээлэлд

  • Нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн. Урьдчилсан судалгаагаар 142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна.
  • Мөн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж буй юм.

Шуурхай хуралдаанаар сайд П.Наранбаяр дараах үүрэг чиглэл өгчээ. Үүнд:

  • Бага сургуулийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгохдоо стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулах
  • Сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах
  • Шинээр баригдан дуусаж байгаа 11 сургуулийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүдэд хандах
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах
  • Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэх зэрэг чиглэл өгсөн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *