С.Баяр: Цагдаагийн байгууллагад реформ хэрэгтэй болсон нь үнэн

0

Цагдаагийн алба хаагчдын хууль бус үйлдэл, хүний эрхийг зөрчиж иргэнээ эрүүдэн шүүсэн, амь насыг нь хохироосон гэмт үйлдэлтэй холбоотой асуудлууд нийгмийг бухимдуулж буй. Өсвөр насны охинтой цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орж хүчиндсэн гэх хэрэг өдгөө шүүхэд шилжээд буй. Энэ хэргийн араас 21 настай залуу амь хохирсон хэрэгт хууль сахиулагчид дахин нэр холбогдов. УИХ-ын нэр бүхий гишүүд, хуульч нар цагдаагийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй, хууль сахиулагч нартай холбогдох гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлүүдээр нээлттэй сонсгол хийж сайн, муугаа ярилцаж шийдэлд хүрэх асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхэлсэн.

Тэгвэл уг асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаар дамжуулж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Гаднын хөрөнгө оруулалттай компаниудыг дарамталж юм хум салгах гэсэн гаруудыг тувт ивээнэ. Харин хүний эрхийн төлөө, дайны эсрэг гэх мэт тайван протест хийж буй хэдэд эр бар. Манайд цагдаагийн реформ хэрэгтэй болсон нь үнэн. Ганц нэг хүн халж сольсноор үүнийг хийхгүй. Эрх зүйн сууриар нь эргүүлэх хэрэгтэй” гэжээ.

n/a

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *