ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Дарга болъё, даргаар тавиулъя гэсэн маш олон хүсэлтүүд ирж байна

0

Тэрээр “Сайдын албыг авснаас хойш дарга болъё, даргаар тавиулъя гэсэн маш олон хүсэлт найз нөхөд, хамтран зүтгэгчид, улс төрийн нам, хүрээллийн зүгээс ирж байна. Гэхдээ хэдүүлээ энэ байдлаа больё. Монгол төрийн албанд зүтгэсэн хүн нь өөрийгөө боловсруулсан хүн нь, чаддаг хүн нь албан тушаал дээр томилогдох жишиг Монголын улс төрд 30 жил үгүйлэгдлээ. Эхлүүлэх цаг нь болсон. Үүний жишээ болгож ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд хурандаа Н.Мөнхзулыг томиллоо. Н.Мөнхзул нь хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. Албан тушаалтанд хариуцлага хэрхэн тооцох вэ гэдгээр докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн албандаа 20 гаруй жил зүтгэж буй эмэгтэй.

Яг л ийм зүйлээс, ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ. Яг л ийм зүйлээс монгол хүний эрхийг яаж хамгаалах вэ, нөгөө талдаа төрийн албанд шударга зарчим яаж үйлчлэх вэ гэдэг зарчим эхэлнэ” гэв.

Сайд О.Алтангэрэл ЦЕГ-ын дэд даргаар томилогдсон Н.Мөнхзулд хандан “Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа эмэгтэй хүн цагдаагийн байгууллагын удирдах түвшинд томилогдлоо. Таны эрхэмлэж ажиллах ёстой хамгийн нэгдүгээр зүйл нь монгол хүний эрх, эрх чөлөө. Үүнээс илүү үнэтэй зүйл байхгүй. 

Хоёр дахь зүйл нь Монголын цагдаагийн байгууллагын албыг цэвэр тунгалаг байлгаж, цагдаагийн байгууллага дотроосоо алдаа зөрчил гаргасан хүмүүстэй хариуцлага тооцдог, буруугүй алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага болохын төлөө таны гүйцэтгэх үүрэг их байна байх. Шинэ жишиг тогтооно гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд найдаж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *