Энэ хичээлийн жилд зарим сурагч цахимаар суралцана

0

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Хичээлийн жилийн бүтцэд сурагчдын бие даалт, цахим сургалт, амралтын хугацаа хамаарна. Энэ хичээлийн жил сурагчид гурван улирлаар хичээллэх аж. Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон байна.

Түүнчлэн улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.

Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Мөн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *