ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунин согтуурсан үедээ манай улсад зам тээврийн осол гаргаж, гудамжинд бие засах зэргээр зохисгүй үйлдэл гаргажээ

0

ОХУ-ын дипломат ажилтан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай улсад зам тээврийн осол гаргаж, улмаар гудамжинд бие засах зэргээр зохисгүй үйлдэл гаргаад зогсохгүй хэргийн газраас зугтахыг завдсан байна.

Тодруулбал, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь энэ сарын 07-ны /2024.08.07/ өдрийн 20:20 цагийн орчимд Баянзүрх дүүрэг Сансрын тойргийн орчимд ОХУ-ын Элчин сайдын яамны дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газраас зугтахыг завдсан байна. Тухайн иргэн нь осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хохирогчтой харилцан тохиролцох үедээ олон нийтийн газар бие засах зэргээр зохимжгүй үйлдэл гаргажээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *