“ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан нь тогтоогдсон”

0

Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны цэргийн атташе согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, осол гарган зугтахыг завдсан гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас тодруулахад “Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт энэ хэрэг бүртгэгдсэн. Зөрчлийн хэрэг үүсгэсэн” гэв.

Зөрчлийн тухай хуульд жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна хэмээн заасан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *