Н.Батсуурийн Дархан аварга цолны мялаалга наадамд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлжээ

0

Монгол Улсын арав дахь Дархан аварга “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” компанийн бөх Н.Батсуурийн цолны мялаалга наадам энэ сарын 15 /2024.08.15/-нд Увс аймгийн Улаангом хотноо болж, Үндэсний 128 бөхийн барилдаан зохион байгуулагдсан байна. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэжээ. Харин их шөвөгт аймгийн арслан Г.Цоггэрэл, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар үлдсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *