Завханы Тосонцэнгэлчүүд шинээр начин цол хүртсэн М.Амарсанаад “Ланд 300” бэлэглэв
Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Мөнхцэнгэлийн Амарсанаагийн “Начин цолны мялаалга наадам” Тосонцэнгэл суманд өчигдөр боллоо.
Тосонцэнгэл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрах тэргүүтэй нутгийн бизнесмэнүүд хамтран “Ланд 300” автомашин бэлэглэсэн байна. Улсын начин М.Амарсанаа нь тус Тосонцэнгэл сумаас 20 жилийн дараа төрсөн улсын цолтон болжээ. Тэрээр улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж начин цолны болзол хангасан юм.