Х.Тэмүүжин: Иргэдийн өмчлөх газрын хэмжээг 0.7 га-гаас томруулахгүй бол болохгүй

0

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин газар харилцаанд реформ хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсад газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн ялгамжуудыг хөгжүүлээгүй. Газар өмчлөхтэй холбоотой харилцаа 0.7 га газрыг хүний амынхаа 40 хүрэхгүй хувьд олгоод гацсан. Өнгөрсөн хавар газар эзэмших эрхтэй хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг өмчлөх эрхтэй нь хольж хутгаад хөрөнгө оруулагчдыг үргээж үгүй хийсэн. Монгол Улсын иргэдийнхээ өмчлөх газрын хэмжээг 0.7 га-гаас томруулахгүй бол болохгүй. Газрын реформ хиймээр байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *