Н.Номтойбаяр: Хамтарсан ЗГ байгуулагдсанаар хяналтын тогтолцоо алдагдана. Тиймээс УИХ дахь “Үндэсний эвсэл“-ийнхэн хяналт тавина

0

УИХ-ын ээлжит бус чуулган 2 долоо хоногийн хугацаанд хуралдаж, 2024 оны улсын төсвийн тодотгол болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй билээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэх үеэрээ “Ер нь хамтарсан ЗГ байгуулагдсанаар сайн, муу хоёр талтай. Сайн нь гэвэл хийрхэл бүхий улс төрөөс ангид хамтрах, саар тал нь хяналтын тогтолцоо алдагдах эрсдэлтэй. Тийм учраас хяналтын тогтолцооны үүргийг УИХ дахь “Үндэсний эвсэл”-ийнхэн гүйцэтгэнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг маш олон талаас нь судлах хэрэгтэй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь 34 хүн байсан. Юу хийдгийг нь харахаар дандаа дарга нар байна. Би зах зухаас нь мэднэ. Том аж үйлдвэр битгий хэл, ЖДҮ барьж үзээгүй хүмүүсээс энэ Ажлын хэсэг бүрдсэн. Тэд хувийн хэвшлийн зовлон жаргалыг огт мэдэхгүй. Дарга гэдэг сэтэр зүүснээрээ бүх зүйлийг мэддэг гэсэн үг биш. Сонгуулийн өмнө л хувийн хэвшлийнхээ жаргал зовлонг сонсож байна гэдэг болохоос яг Засгийн газрын мөрийн хөтөлбөр оруулж ирэхээрээ хувийн хэвшлийн төлөөллийг багтаадаггүй” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *